Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлаа.
Уулзалт Гадаад харилцааны яаманд болов. Тэрээр шинэчлэлийн Засгийн газар
байгуулагдсанаас юу хийсэн, юу хийхээр төлөвлөсөн зэргээ сэтгүүлчдэд
мэдээлсэн юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлаа. Уулзалт Гадаад харилцааны яаманд болов. Тэрээр шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш ямар ажил өрнүүлж, юу хийхээр төлөвлөсөн тухайгаа сэтгүүлчдэд мэдээлсэн. Түүнчлэн Шинэчлэлийн Засгийн газрын шүүмжлэл, ололт амжилт, Монгол Улсын эдийн засгийн өсөлт буурч байгаа болон таван толгойн асуудал, Чингис бонд, шатахууны үнийн өсөлт, орон сууцны зээл зэрэг цаг үеийн олон асуултад хариуллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.
Б.Золбоо