
Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаар
хуралдлаа. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлах,
сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцээд энэ талаарх
саналаа УИХ-д хүргүүлэхээр тогтжээ.

Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаар хуралдлаа. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлах, сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцээд энэ талаарх саналаа УИХ-д хүргүүлэхээр тогтжээ.
Мөн Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, хяналт тавих, тайлан гаргах, сонгуулийн хороодын хуралдааны дэг батлах тухай, сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах, Ерөнхийлөгчийн сонгуульд хэрэглэгдэх төрөл бүрийн үнэмлэхийн загвар батлах, сонгуульд хэрэглэгдэх баримт бичгийн маягт, загвар батлах тухай болон сонгуулийг ажиглах журмын төслийг тус тус хэлэлцэж баталжээ.
Д.Идэр