

ГХЯ-д 11 цагаас эхэлсэн "10 асуулт, хариулт" уулзалтаар оролцогчдын сонирхсон асуултад хариулах аж.
Өнгөрсөн аравдугаар сард Ерөнхий сайд гадаадын сэтгүүлчдийн 60 орчим асуултыг багцалж арван асуултад хариулсан.
Энэхүү арга хэмжээг “Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг Монгол Улсад суугаа элчин сайдууд, дипломат төлөөлөгчид, олон улсын байгууллагын удирдлагуудад нэг дороос өргөн хүрээтэйгээр өгөх зорилгоор ийм уулзалтыг цаашид тогтмол хийнэ” хэмээн Ерөнхий сайд онцолсон юм.
Д.Идэр