Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Япон улсын Ерөнхий
сайд Шинзо Абэ, гэргий Акиэ Абэгийн хамт өнөөдөр Монгол Улсад албан ёсны
айлчлал хийх гэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, гэргий Акиэ Абэгийн хамт өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Тэрээр үдээс хойш 14.00 цагийн орчимд тусгай үүргийн онгоцоор “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэх аж. Түүнийг Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, гэргий Х.Сэлэнгэ нар угтан авна. Үүний дараа Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм байна.
Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нарын хэлэлцээр эхлэх юм байна. Мөн энэ өдөр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах аж. Айлчлал хоёр өдөр үргэлжлэх юм байна. Тиймээс маргааш өдөр нь Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ УИХ-ын дарга З.Энхболд нар уулзахаар төлөвлөжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)