УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын
гишүүнээ сонгох дахин санал хураалтыг энэ сарын 12-нд явуулахаар болжээ.

УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын гишүүнээ сонгох дахин санал хураалтыг энэ сарын 12-нд явуулахаар болжээ. Уг нь дахин санал хураалтыг орон нутгийн сонгуультай хамт явуулах байсан ч АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр Сонгуулийн хэсгийн хороог саналын хуудас худлаа тоолсон гэсэн шалтгаанаар шүүхэд хандаад байсан юм. Харин шүүхээс түүнийг гомдлыг үндэслэлгүй гэж үзсэнээр дахин санал хураалт явуулахаар болоод байгаа юм. Ийнхүү Сонгинохайрханчууд УИХ-д МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар, АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр нарын нэгийг сонгох юм байна.
Б.Чимэг