Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Газрын тухай багц хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг өрнөлөө

2013-4-02
0
ЖИРГЭХ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  “Газрын тухай” хуулийн төслийн талаарх хоёр дахь хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордноо зохион байгууллаа.
    BSN_4010УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  “Газрын тухай” хуулийн төслийн талаарх хоёр дахь хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордноо зохион байгууллаа.  Уг хэлэлцүүлэгт БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат болон хуульч, судлаач, албаны бусад хүмүүс оролцов.

    Хэлэлцүүлэг газрыг эдийн засгийн болон экологийн агуулгаар нь хэрхэн  тодорхойлох вэ гэдэг асуудлаар эхэлсэн. Газрын хөрс, гадаргууг үндсэндээ газар гэж ойлгодог. Газрыг дан экологи талаас бус эдийн засгийн эрх ашгийн үүднээс тодорхойлох нь илүү ашигтай юм. Гэхдээ газар ашиглах асуудал маргаан  дагуулна.  Хууль зүйн ухааны доктор, профессор О.Амархүү, “ Газар эзэмших, ашиглах хоёр асуудлыг ялгаж, салгах боломжгүй. Газар ашиглах үйл ажиллагаа тухайн газрыг өмчлөгч эсхүл эзэмшигчтэй хийсэн гэрээний үндсэн дээр явагддаг” гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн. Харин МУИС-ийн багш Т.Мягмарцэрэн хуулийн төсөлд заасан газрын тодорхойлолтыг өөрчлөх шаардлагагүй. НҮБ-ын салбар хорооноос гаргасан   олон улсад хэрэглэгддэг газрын тодорхойлолтод ойртсон байгааг тодотгов.

    Оролцогчид газрын тодорхойлолт, ашиглалтад хэмжээ, хязгаарыг тогтоох эсэх дээр санал солилцож, газрыг ашиглахад газрын хэвлийн гүн рүү хэдэн метр хүрэх талаар тогтсон хэмжээг хуулинд оруулах шаардлагагүй. Тухайн газарт баригдах барилга, байгууламжийг барих гүнээр тооцож тодорхойлж байх нь зүйтэй гэдэг санал дээр нэгдсэн.

    Үүний дараа газар өмчлөх, ашиглах эрхийн талаар ярилцсан юм. Азийн хөгжлийн банкны төслийн ажилтан В.Энхтамир хэлэхдээ, “ Үндсэн хуульд газрын харилцааг газрын тухай хуулиар зохицуулна гэсэн байгаа. Үнэндээ газар эзэмших эрх үндсэн хуулийн статусгүй. Өөрөөр хэлбэл  төрөөс газрыг эзэмшүүлнэ гэсэн концевци байхгүй гэсэн үг. Тиймээс хуулийн төсөлд газар өмчлөх, газрын түрээсийн харилцааг зохицуулах тодорхой шинэ заалт оруулах шаардлага” гэв. ХААИС-ийн багш Ч.Баасанжаргал, “Газар өмчлөлийг  цэгцэнд оруулна гэвэл газар эзэмших эрхээс өвлүүлэх, барьцаалах эрхийг хасах хэрэгтэй. Ингэснээр иргэдэд газар өмчилж авах хүсэл төрж, эзэмшлийн асуудал тодорхой болох давуу талтай” гэдгийг дурьдсан бол МУИС-ийн багш н.Чинбат манай улсын нутаг дэвсгэрийн 30-40 хувь нь уул уурхайн лицензийн газар болсон. Газар ашиглах асуудалтай үүнийг хэрхэн уялдуулах талаар бодлого гаргах нь зүйтэйг тэмдэглэв.  Мөн газар эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрлийг орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдэж, Засаг дарга гүйцэтгэдэг болох, тодорхой шалгуурын үндсэн дээр газрыг зориулалтын бус хэлбэрээр үр ашиггүй ашигласан эзэмшигчийн газрыг хураах хүртлэх хариуцлагын арга хэмжээг хуулийн төсөлд тусгахыг уг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байсан юм.

    Газрын нэгдмэл сангийн ангилал энэ хэлэлцүүлгийн гурав дахь асуудал байсан. Манай улс 1959 оноос хойш газрын үндсэн зургаан төрлийн ангилалтай явж иржээ. УИХ-аар хэлэлцэгдэж буй Газрын тухай багц хуулийн төсөлд тусгай хэрэгцээний газар болон ашигт малтмал, газрын тос, байгалийн хий ашиглах газрыг үндсэн ангилалд оруулах шаардлага, ач холбогдлын талаар хэлэлцүүллээ. Зарим оролцогчид уул уурхайн зориулалтын газрыг тусад нь ангилах хэрэгтэйг зөв гэж үзэж буйгаа илэрхийлсэн бол дийлэнх хэсэг нь уул уурхай өөрөө онцлогтой. Уурхай гэдэг түр хугацааны асуудал бөгөөд цаашлавал газрын хэвлийг ашиглах асуудал. Газрын хуулиар зохицуулах шаардлагагүй. Харин тухайн газар ашиглалтын өмнө ямар ангилалд байсан ашиглалтын дараа тэр ангилалд хэвээр байх нь илүү нийцтэй гэсэн байр суурьтай байсан.

    Харин газрын өмчийн эрхийн харилцаа болон өмчлүүлсэн газрын зохицуулалтыг тусад нь авч үзэх нь зүй гэв. Нэгэнт өмчлүүлсэн газрын харилцааг Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газрын тухай шинэ хууль батлаж зохицуулах нь маргаан үүсэхээс сэргийлнэ гэх санал ч гарч байлаа. Одоогийн хуулийн төслийн хүрээнд  газрыг сертификатаар өмчлүүлэх асуудал яригдах болсон. Гэхдээ нэг хүнд ногдох сертификатын тоог хуульчилах хэрэгтэй. Гэхдээ сертификат дээр газрын суурь үнийг тавих хэрэггүй гэдгийг ч  хэлэх хүн байсан. Түүнчлэн аж ахуйн зориулалттай гэх газрыг тодорхойлох шаардлагагүй, харин усны сан, ойн сан бүхий газрын ашиглалтын талаар нарийн зохицуулалтыг оруулах нь зүйтэй гэдгийг онцлон тэмдэглэж байсан.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    12 цаг 39 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    13 цаг 14 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    16 цаг 57 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    17 цаг 20 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    17 цаг 45 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    19 цаг 9 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    19 цаг 11 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    19 цаг 33 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    19 цаг 38 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    21 цаг 8 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    21 цаг 10 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    21 цаг 51 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    22 цаг 49 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    23 цаг 2 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    23 цаг 11 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    23 цаг 33 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    Өчигдөр 08 цаг 55 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК