Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Баяр: Гараан дээрээ гажсан нь

2013-4-04
0
ЖИРГЭХ
С.Баяр даргын дурсамжийн дөрөв дэхийг уншигчдадаа толилуулж байна.
    bbd915ce4247378bigС.Баяр даргын дурсамжийн дөрөв дэхийг уншигчдадаа толилуулж байна. Үүгээр бидний олж авсан квот дуусаж байгаа юм. Өөрөөр хэлбэл манай сонин түүний дурсамжаас ердөө дөрвөн хэсгийг л нийтлэхээр тохиролцсон. Ном хараахан бэлэн болоогүй, хэвлэлийн эхээ ч бэлтгэж амжаагүй байгаа үед бүгдийг нь цувуулаад дэлгэчихвэл аль алиндаа тийм ч зохимжтой бус аа. Уншигчдын маань дийлэнх нь “Сонирхолтой болжээ. Ном нь хэзээ хэвлэгдэх бол” хэмээн асууж байна. Энэ асуултыг С.Баяр Танд дайя. Бидэнд болохоор ном бүрэн бүтнээрээ хэвлэгдэж, дэлгүүрийн тавиурт залагдахыг хүлээх л үлдлээ.

     Ажил амьдралын гараагаа би тэдэн онд, тэндээс эхэлж билээ” гэж ирээд л өвгөцүүл ярьж гардаг. Эсвэл дурсамжийн номныхоо нэг бүлгийг ингэж эхлүүлдэг. Тэтгэврийн нас ны хүний тогтсон ийм хэллэгээр бол, ажлын гараагаа би 1978 оны наймдугаар сард Хотын захиргааны Соёлын хэлтсээс эхлэв. Албан ёсны нэрээрээ бол Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Соёлын хэлтэс.

    Тэр чиглэлийн сургуулийг нь дүүргэсэн хүнд бол сайхан л хуваарь байх. Гэтэл намайг тэнд томилсон нь нэг л зохимжгүй. Соёл урлаг мэддэг гэж томилоогүй нь лавтай. Аль онгойсон орон тоон дээр л өгчээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Зохион зааварлах хэлтсийн нэр дээр явж, Ломоносовын нэрэмжит МГУ хэмээх том сургуулийг олон улсын эрх зүйч дипломтой төгссөн хүн гэхэд би арай л хямд борлогдов гэсэн бодол хааяа орж ирнэ. Хаа хамаагүй соёлын салбарт, яг юу хийх нь ойлгомж муутай ажилд очих болсондоо тэрүүхэндээ жаахан гонсгор. Гэхдээ оч гэсэн газар нь очихоос өөр аргагүй.

    Соёлын хэлтэс Хотын захиргааны хоёрдугаар давхарт жижгэвтэр хоёр өрөөнд байх аж. Нэг өрөөнд дарга нь, нөгөөд нь зааварлагч нар суудаг юм байна. Хэлтэс хоёр хүнтэй байснаа шинэ боловсон хүчин миний бие нэмэгдэж, гурав болов. Хэлтсийн дарга Шагдар гэж баргил дуутай, биерхүү халзан ах. Энэ хүнийг хаана харлаа гэж бодогдоно. Хожим дуулахнаа Шагдар дарга олон кинонд тоглосон, бас Хилийн цэргийн ансамблийн дарга, цэрэг хийж, урлагийн тогоонд багаасаа чанагдсан хүн аж. Тийм ч учраас хариуцсан хэлтэст нь соёл урлагт огт хамаагүй хуульч жаал томилогдоод ирэхэд дуртай байгаагүй л байх.

    Уулзсан даруйдаа Шагдар дарга хийх ажлын минь тухай бүдүүн тоймын хэдхэн үг хэлээд, салахын түүс болж байгаа бололтой утсаа шүүрэв. Ямар ажлыг, яг яаж хариуцахаа би ойлгосонгүй. Эргэлзэж хэсэг байзнаснаа утсаар ярьсных нь дараа асууя гэж бодоод үүд хавьд нь торойгоод зогсчихлоо. Шагдар дарга цаад хүнтэйгээ ярьж байснаа хангинатал инээнэ, нөгөө сайхан баргил хоолойгоороо хүнгэнүүлнэ. Том халзан толгойд нь илт багадсан нүдний шилнийхээ дээгүүр намайг гайхасхийж харна. Би зогсоод л байлаа. Тэгтэл Шагдар дарга утасныхаа харилцуурыг дарснаа

-Өөр юу байна даа, хүүхээ гэж асууж байна.

-Би яг юуг, яаж зааварлах юм бэ. Сайн ойлгосонгүй.

-Тэр юу... Цаана чинь байгаа Ичинхорлоогоос манайхтай холбоо той тогтоол, шийдвэр аваад үзэж бай. Тэнд бүх юм байгаа. За, дараа болъё. Дараа дараа... гээд гар хэмээн зангав.

    Хэлтсийн зааварлагч нь Ичин хорлоо гэх зүс үзсэн намхан, шаламгай эгч байна. Бас нүдний шилтэй. Намайг харснаа инээд алдав.

-Шинэ хүн ирж байгаа гэсэн чинь бас нэг очкитой нөхөр ороод ирж байхчив ээ. Манай хэлтэст дөрвөн нүдтэй хүн л ажиллах ёстой юм байх даа. Хи хи хи. Эгчийгээ таньж байна уу. Танай ангийн Төгсөөгийн төрсөн эгч шүү дээ, би. За за суу, чиний ширээ энэ гээд хажуугийнхаа ширээ рүү заав.

    Манай ангийн Вандуйн Төгсөөгийн эгч юм байж. Танихгүй шинэ газар таньдаг айлын эгчтэй таарсан нь аз болов. Нэг зусланд гардаг байсан эднийхнийг би сайн мэднэ. Э.Вандуй гуай ШУА-д насаараа ажилласан, хэл бичгийн том эрдэмтэн. Тэднийх олон хүүхэдтэй бөгөөд бүх хөвгүүд нь мэргэжлийн боксчид. Батбаяр (дөчин мянгатын хоч нь Батлий) нь боксын нэртэй дасгалжуулагч болсон. Цогоо нь бас боксчин. Насаар надад арай ойр Баясаа нь бүр олон улсын хэмжээний мастер. Зүггүйтдэг насан дээр минь надад “хүрээ зодооны” ганц нэг сайн, муу арга зааж явсан эртний танил гээд яривал зөндөө юм бий.

    Ажилдаа орсны маргааш Шагдар дарга өрөөндөө дуудав. Ичинхорлоо эгч на дад зөвлөсний дагуу төрийн түшмэл ёсоор тэмдэглэлийн дэвтэр, үзэг хоёроо зэхээд дарга дээрээ орлоо.

-За хө, хүүхээ... Чи юу ч гэсэн хариуцах ажлын фронтоо мэдэж ав. Хэдэн кинотеатр, музей бий. Тэр дарга нартай нь аятайхан харилцаарай. Цаад хэд чинь их юм үзсэн боорцогнууд шүү. Элдэв гадаад ном яриад, гайхуулаад байх хэрэггүй. Гэхдээ Хотын захиргаанаас яваа хүн байна даа, нял шал болоод байх бас ч хаашаа юм. Тэр тогтоол шийдвэр үзэж байгаа юу? Тэндээс бүх юм ойлгогдоно доо. За за ажилдаа ингээд ор гээд дахиад л гараараа үүд рүү заав.

    Ингээд би ажлаа эхлэв. Намайг нийслэл хотын музей, кино театр хариуцсан зааварлагчаар томилжээ. Улаанбаатарт музей цөөнгүй ч, нэгээс бусад нь улсын мэдлийнх тул бүгд Соёлын яаманд харьяалагдах аж. Улаанбаатар хотын захиргааны мэдлийн гэх ганц музей байв. Тэр нь Нийслэлийн түүхийн музей нэртэй жижигхэн газар. Одоогийн Бөхийн өргөөний баруун хойно, төв гудамжинд байрлах ганц давхар хуучин модон байшин. Харин кинотеатр бол харьцангуй олон. Шинэ ба хуучин “Ард”, “ЭлдэвОчир”, “Сансар”, Октябрийн районы үйлчилгээний төвийн кинотеатр (нэрийг нь одоо таг мартсан байна), Жанжны клуб гэх зэргээр арваад юм байлаа. Шагдар даргын хэлснээр энэ бүгд нийлээд “ажлын фронт” маань аж. Мань хүн цэргийн ансамбльд байснаас тэр үү “фронт, штаб, ар тал, команд” гэх маягийн цэрэгжсэн үг байнга хэрэглэнэ.

    “Ажлын фронтоо” би хэрхэн “командлах” юм, бүү мэд. Шагдар даргын хэлс нээр Соёлын хэлтсийн ажил тай хол боотой тогтоол, шийд вэрийг эмхтгэж үдсэн зузаан зу заан хавтастай танилцаж, хэд хоногийг барав. Элдэв ой тэмдэглэх хөтөлбөр, соёлч үйлчилгээний сарын аж лын төлөвлөгөө, социалист уралдааны болзол, тэдгээртэй хол боотой дээд, доод газрын шийдвэр, тайлан гэж тоймгүй олон цаас байх.

    Гэхдээ үзээд байтал тоо нь олон ч, агуулга хэлбэр нь нэг аж. Жилээс жилд хэдэн ой угтаж сарын ажил зохиогоод, түүнийгээ дараа нь дүгнээд, тогтоол гаргадаг нь ойлгогдов. Энэ бол мань мэтийн хариуцах ажил бололтой. Харин яг ямар кино гаргах, музейдээ ямар үзмэр дэлгэж, түүнд ямар тайлбар хадах зэргийг бол мань мэт нь биш, Хотын дарга нараас хамаагүй дээгүүр түвшинд шийддэг байсан нь тодорхой.

    “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино мөн. В.И.Ленин” гэсэн лоозон очсон кинотеатр болгонд өлгөөстэй. Сүүлд мэдсэнээр, энэ бол Ленин багшийн хэлсэн үгийн зөвхөн эхний хэсэг бөгөөд өгүүлбэрийн төгсгөлийг нь хөдөлмөрчдөө гомдоочих вий гэх үүднээс ор тас орхидог байж. Лоозонд оруулалгүй орхисон тэр хэсэг нь “Учир нь боловсрол нимгэн ажилчин анги, огт боловсролгүй тариачин нарт ойлгогдох хамгийн дөхөмтэй үзмэр бол кино л юм” гэсэн утгатай байсныг Горбачевын өөрчлөн байгуулалтаар зоригжсон түүхчид ил тод болгож билээ.

    Ажилд орсноор кино байнга үздэг болж, эхэндээ зугаатай л байв. Тэр үед гарч байсан бүх шинэ, хуучин киног амтархан үзэв. Очихынхоо өмнө утасдаж мэдэгдэнэ. Театрын дарга нар ч хэрэндээ сүйд. Би тэдэнд тус болохгүй ч гай болж мэдэх тул очиход үүдэн дээрээ тосно, өрөөндөө оруулж байхуу цайгаар дайлна. Зааварлагчийн суудал гээд танхимын голд суулгачихна, үзвэр эхэлмэгц ундаа, эсвэл аяга цай авчирч өгөөд бариулчихна. Хэрэндээ л тусгай хангамж байж дээ.

    Ажлын цагаар л явах тул кинонд үзэгч цөөн, хүүхэд голдуу бужигнана. Гэхдээ л ажил шалгах гэж ирсэн Хотын захиргааны даамал болохоор үзвэр тараад уулзаж, хэдэн үг хэлэх хэрэгтэй болно. Гол төлөв “Үзэгчид орох, гарахдаа жаахан замбараа муутай харагдлаа. Бас самар их цөмж, хогоо шалан дээр хаяж байна. Энэ талаар анхаарна биз” гэх.

    Угаасаа кино байтугай газар л манайхан намар цагт самар их цөмдөг. Ганц манайхан ч биш дээ, кино үзэхдээ эрүү нь хөдөлж байдаг нь одоо даяарчлагдаад, дэлхийн жишгээр эрдэнэшишийн хөөсөнцөр уут уутаар нь иддэг болж.

    Хааяа киноны хальс тасар на. Мэдээж, энэ үед хариуц лагатай байж, хальсаа таслахгүй байхыг Хотын захиргааны нэрийн өмнөөс заавар өгсөн болж гурилдана. Кинотеатрын удирдлагууд айлдсан зааврыг минь хүлээн авч байгаа царайлан дэвтэртээ бичиж авах ч “Иш-ш чааваас, ийм банди бидэнд зааварлах ч гэж дээ” гэсэн нүдээр дооглонгуй харах шиг санагдана.Аравхан кинотеатр юу байхав, сарын дотор хэд ороод гарахад л тоо нь гүйцэж, сүүлдээ байн байн очоод байхаас зовдог болов.

    Гэхдээ кино ч бас гайгүй. Хүн байнга орж гардаг үйлчилгээний газар учраас хэлэх юм эрхбиш олдоно. Харин хариуцсан ганц музей дээрээ очоод хэлэх үг огт олдохгүй хэцүү. Хүн бараг ордоггүй, хэдэн үзмэр нь хэвээр байдаг газар тусгайлан юу ч хэлэх билээ. Үзмэрийнхээ тоосыг тогтмол арчиж, цонх шалаа угаах хэрэгтэй шүү гэсхийгээд л яриа дуусна. Хэд очоод хэлэх үгээ бүрмөсөн барсны эцэст хариуцсан ганц музей тийш зүглэхээ болив.

    Ер нь бол “Танай социалист урал даан яаж байна”, “Тэргүүн турш лага хэдийг нэвтрүүлэв” гэхчлэнгээр хүний, өөрийн цаг зав бараад, чухал царайлаад явбал болох л байсан биз. Гэвч энэ бүхэн надтай надгүй болсоор ирсэн, болоод явдаг, үүнд нь хот, районы намын хороо гэх мэт “удирдлагаар хангах” байгууллага, албат дэндүү олон тул ийм ажлаас би өөрөө өөртөө чөлөө олгов.

    Гэтэл ийм ажлаас өөрийгөө чөлөөллөө гээд өөр юу хийж бүтээх, ямар үр дүн гаргах ёстой нь бүү мэд. Сургуулиа дүүргээд сонирхолтой ажил хийнэ, сурсан онолоо практикт хэрэгжүүлнэ, эзэмшсэн мэргэжлээрээ өсөж өндийнө гэсэн оюутан цагийн гэ гээн мөрөөдөл арилаагүй байдаг. Гэтэл ажлын цагаар дэ - мийрт лээ кино үзэж, чухал царай гаргаж худал үүрэгдэхээс цаашгүй соёлын байцаагч болчихоод байдаг. Мөрөөдөл, бодит байдал хоёр хоорондоо зөрчилдөж эхлэв. “Тэр том сургуулийг овоо дүн тэй дүүргэсэн хүн дээ, би. Сургуульдаа аспирантаар шууд үлдэх санал хүртэл авч байлаа. Сурсан эрдэм, эзэмшсэн мэргэжил минь энэ улс, энэ нийгэмд хэрэггүй л юм байх даа. Эсвэл би ийм бүтэлгүй амьтан уу” гэх бодол үе үе сэтгэл хямраана. Ажил амьдралынхаа гарааг эхэлсэн анхны алтан намрыг ийм байдалтай бараад, өвөлтэй золгов. Октябрийн баяр өнгөрмөгц Шагдар даргатайгаа уулзаж, хуримтлагдсан санал, гомдлоо түүнд дэлгэв. Шагдар дарга намайг ойлгож байна. Том халзан толгойд нь багадсан нүдний шилэн дээгүүрээ намайг хааяа нэг харан, миний уйлан дуулахыг тэр удаан сонсов. Сонсож сонсож хэлсэн үг нь одоо болтол санаанаас гардаггүй юм. Агуулга, ач холбогдлоороо Ленин багшийнхаас ч дутахгүй, хадан дээр мөнхийн үсгээр сийлмээр аугаа үнэн үг байв. Тэрбээр “Соёл урлагаас хол хүн соёл урлагаас бол хол л байсан дээр” гэж билээ.

    Шагдар дарга миний санал гомдлыг дээш удирдлагадаа уламжлах болов. Өөрөө ч саналаа нэмэрлэнэ гэж надад амлалаа. Хэсэг хугацаа өнгөрч шийд гарав. Намайг Хотын захиргаанд шинээр байгуулж буй Их барилгын хэлтэст шилжүүлэх болжээ. Би мэл гайхав. Шагдар дарга дээрээ ороод:

    -Юу болж байнаа, энэ чинь... Би чинь хуульч санаатай. Олон улсын эрх зүйч гэсэн дипломтой хүн Их барилгын хэлтэст юугаа хийх юм бэ гэж цамнав. Шагдар дарга толгойгоо маажсанаа

    -Уг нь ч тийм... Гэхдээ цаад дарга нарт чинь чамайг томилж орхих хуульчийн орон тоо байхгүй л болоод тэр. Орон тоо гартал тэр хавьд байж байхаас өөр арга үгүй дээ гэж байна. -Тэгвэл орон тоо гартал би эндээ л кинотеатраа хариуцаад байж бол доггүй юм уу гэж асуулаа. Огт мэдэхгүй газар очих сураг дуулмагц голоод байсан Соёлын хэлтэс маань голд оров бололтой. Дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг ааш зөөлөн Шагдар дарга, Ичинхорлоо эгч хоёрыг бараадан өдөр хоногоо барж байх нь хамаагүй дээр санагдав.

    -Хүүе, яаж тэгж болохов. Бөөн юм болж байж, шийдвэр гарсан. Одоо буцна гэх үү. Болохгүй болохгүй, огт болохгүй гэж Шагдар дарга сандарч байна. Мань хүн ч ажилд нь нэмэр болохгүй, соёл урлагаас хол намайг өөр газар томилоход цаанаа дуртай л байсан биз.

    Ингээд би дөнгөж байгуулагдсан шинэ хэлтэст шилжих болов. Их барилгын хэлтсийн дарга нь Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч дарга Жаргал гуай (хожим Барилгын цэргийн дарга болж, генерал цол ч хүртсэн). Шинэ хэлтэс эхэндээ толгой нь тийм том хэрнээ дороо тулах ганцхан хөлтөй байлаа. Тэр нь С.Баяр гэж Соёлын хэлтэст гологдсон зааварлагч. Аажимдаа мэр гэжлийн хүмүүсээр дүүргэж, том хэлтэс болгосон дуулдсан.

    Шинэ ажилдаа дөнгөж ороод өрөө сэлгэж байтал Жаргал дарга баахан үүрэг өгчихөөд гадаад явчихлаа. Тийм барилга трестээр орж, ийм ажлыг нь шалгаж зааварлаад байж бай гэж үүрэг өгөв. Оньсого таавар, тод түргэн хэллэг гэдэг шиг сонин товчлол бүхий хаягтай барилга трестүүдийн нэрнийх нь учрыг олох гэж нэг хэсэг болов. Тэр дундаас ганц нэр үлдсэн нь “НААҮЯ-ны ТТУОСБТ” буюу Нийтийн аж ахуй, үйлчилгээний яамны харьяа Техник туслалцааны угсармал орон сууцны барилга трест гэдэг шиг санагдана.

    Тэр трестийн нэг барилга дээр нь яваад очлоо. Үнэмлэхээ үзүүлж хашаанд нь ороод барилгын даамалтай нь уулзав. Мэнд мэдчихээд цаашаа юу ярихаа мэдэхгүй, дэмий л “Барилга барьж байна уу” гэж асуув. Барилгын даамал зузаан бор нөхөр намайг гайхаж харснаа “Таныг харахад яаж байх шиг байна” гэв. Миний мэддэг орос хэл ингээд дуусаж, тэндээс бушуухан зайллаа. Гэхдээ яана гэхэв. Авсан үүргийн хээ дагуу дахиад хэдэн барилга трес тээр орлоо. Дарга удирдлага нь өмнө учирч байсан музей, кино театрынхнаас огт өөр. Чанга дуутай, түс тас гэсэн яриатай улс байх. Урьдынх шигээ “Тоосоо арч, самар бүү цөмүүл” гэж гурилдаад өнгөрөх аргагүй нь явах тусам тодорхой болж ирэв. Өөрийгөө ч, Хотын захиргааг ч ингэж шарж түлэх нь ичмээр санагдаад, элдэв трест дэмий хэсдэг ажлаа зогсоолоо.

    Сэтгэлээр бүр унав. Таван жил сурсан хуульч мэргэжил, түүндээ гарших маань мөн ч алсад байна даа. Жаргал даргыгаа ирэхэд үнэн учраа хэлж гуйлаа.

    -Барилгын талаар надад мэдэх юм даанч алга. Таны оч гэсэн трест дээр очоод асуух, ярихаар үнэн ичмээр, санаа зовмоор байна. Иймд та дарга нартай энэ асуудлыг яриад өгөөч. Би ингэж орон тоо бөглөж суугаад яах ээ. Намайг хуульчийн мэргэжлээр минь ажиллуулж өгөөч, боломжгүй бол зүгээр л халаад өг. Би өөрөө учраа олъё. Намайг МОНЦАМЭ-д ирвэл ир гэж хэлүүлсэн байна лээ гэв.

    Ингээд Хотын захиргааны дарга нар миний асуудлыг дахин хэлэлцэв. Сүүлд дуу - ла хад дарга нар ихэд хилэгнэжээ. Амны нь салиа арилааг үй, алганы нь хонхор тэнийгээгүй нэг муу нусгай жаал тэр үеийн залуу бүү хэл, ахмад зүтгэлтний мөрөөс болсон Хотын захиргааны аж лыг голоод, хоёр ч хэлтэс дамжчихаад, олон юм яриад байгаад нь үнэхээр их уурласан гэдэг.

    Намайг тушаал бууруулан нийслэлийн хамгийн алслагдсан районы гүйцэтгэх захиргаанд шилжүүлэхээр шийдэв. Хотын захиргааны хэмжүүрээр энэ нь хөдөө цөлсөнтэй адил шахуу аж. Ажил, амьдралын маань гараа ийнхүү эхнээсээ нэг л эвгүй гажиж эхэллээ. “Мэргэжилд минь тохирох орон тоо тэдэнд байхгүй нь миний буруу биш. Тэдний ч буруу биш биз. Тэгвэл зүгээр л халж орхихгүй дээ. Хашраах гэж байгаа юм шиг, хайрга чулуу мэт ийш тийш шидлээд байхдаа яахав. Өөрсдийнхөө хүүхдэд бол тэд ингэж хатуурхахгүй л дээ...” гэсэншүү гашуун бодолд автаж, гүн хямрав. Өнчин хүүхэд өөнтөгч гэдэг.

    Тэгэхэд би хорин хоёртой байж. Одоо бодоход тэр үеийн хотын удирдлага зөв мэргэн шийдсэн ч юм шиг. Эхэнд нь бага сага гацааж, элдэв жижиг сажиг юманд бүдрээж, эцэст нь эргээд надад сэтгэлийн тэнхээ, тэвчээр жаахан ч атугай суулгахыг зорьсон байж магад. Хэрэв тийм бол би тэдэнд талархаж явах ёстой. Талархаж ч явдаг.
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • udbal (98.231.168.251)
    egel jiriin ajliin garaagaa nydend haragdahaar saikhan l bichsen bna sh dee.hyn byr ingej bichij chadah bilyy. hynii ongorson namtar ynen, bolson boloogyi, medeh medehgyi bj hyniig ih hemleh um daa minii ard tymeen.
    2013 оны 04 сарын 05 | Хариулах
  • ***** (203.194.115.217)
    БАЯР ОДОО УЛС ТӨРД БАЙТУГАЙ МОНГОЛД ИРЭХЭЭС ӨНГӨРСӨН. ГЭМГҮЙ ЦАРАЙЛЖ МАРТААД ДЭМЖЧИХМЭЭР ЦАРАЙЛЖ БАЙГААД АВЧ ИРЭЭД БОСГОХГҮЙ БӨХИЙЛГӨЖ ЖИНХЭНЭ ТАМЛАНА ДАА. МЭДЭХГҮЙ ГОШГИРООД БАЙНА УУ, МЭДСЭН Ч АЗ ТУРШААД ҮЗЭХНЭ ҮҮ?
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • Teri (213.166.199.66)
    Chingesiin ariin 3 ondor bvren hamgaalalttai neriin door orchin tsagiin deeremchid oorsdoddoo bariulj tuhain vedee ard tvmniiig avch chadahaargvi vne helj deeremchid hulgailsan hussan mongooroo avan barilga shvvdeee bagbandi batbold bayr enhbayr bvgd tend nvvj orson vldsen hed ni odoo nymdorjiin altangiin tvreeselsen geh zaisangiin barilga gazariig ni oorsdooo deeremdej bariulaad l oorsdoo ordog ni t nuuts bish
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • Erey (213.166.199.66)
    Erliin erdene batad barilga ugsraltiin trest baishin vildverlehiiig huivaldan beleglesen hvn bol bagbandi mon daraa ni bagbandid 150 000 dolloriin vnetei 5 oroog chingesiin ardah bairnaas avch ogson shvvdee
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • ***** (202.179.10.62)
    БАЯР БОЛ ЯАХ АРГАГҮЙ БАГАБАНДИЙН ХҮН БАГАНБАНДИ ЦАГТАА БАЛДОРЖ ОТГОНБИЛЭГ НАРТАЙГАА МОНГОЛЫГ АТГАЖ БАЙСАН ХҮН. БАЯР БАЛДОРЖ АСАНЫ МЕДИАД ДАНДАА ЭХЭЛЖ ХАНЛАХ ЮМ. МӨН С.ЭРДЭНИЙН ЗА ТВ БАЯНГОЛЫН ИРГЭДИЙН ТӨЛӨЛӨЛӨГЧИДЙИН ХУРАЛ ГАРНА.NEWS.MN ЛУ БОЛДЫГ СУУСАНЧ МЭДЭЭ БОЛГОНО. ӨДРИЙН СОНИНЫ НЭГЧ МЭДЭЭ ЭЛБЭГДОРЖЫН МАГТАЛГҮЙГЭЭР ГАРАХГҮЙ ХЭХЭ. ӨӨР С1 БАТТУЛГЫГ, ИТВ З.ЭНХБОЛД МАГНАЙ НАРЫГ МУУЛНА .. ГЭХ МЭТ. БАЯР ИНГЭЖ ХЭРЭГТЙЭ ХЭРЭГҮЙ ЮМ ГАРГАЖ ӨӨРИЙГӨӨ БАЙГАА ШҮҮ ГЭДГЭЭ САНУУЛЖ БАЙХААР ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ МОНГОЛД АШИГТЙА ГЭДГЭЭ ЭНХСАЙХАНЫ НАРИЙН ТӨМӨР ЗАМШИГ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. ХҮН МДДЭГ ЮМАА ХЭНД Ч ОЙЛГУУЛЖ ЧАДДАГ Л БАЙХГҮ ЮУ.
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • монгол (49.0.191.241)
    энэ хужаад монголыг гэх сэтгэл огт байхгүй шүү.Яаж ч байх билээ дээ,хужаа юм чинь.
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • zochin (87.64.109.53)
    ene arhichin hvvhenmseg gar odoo heregui ee?? abgai arhi 2 zohiulj chadahgui hvn ard tvmenee yaj udardah yum be?? oyintolgoin geree hiigeed l, obchtoi geed zugtsan chini obchtoi 60 nas hvrch byui hvn chini zaluu abgai abch hvvhed hiij chalhtai hogshin gedegee haruullaa?? amerik d amidardagch mongotoi hogshin gedegee batalalaa?? lider udardagch gedeg bol és surtahuunii hubid ob tegsh,ger bvliin hubid ob tegsh eh oron ard tvmendee hairtai hvn bh éstoi?? iim mongond durtai hvn heregui ee?
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • ***** (114.31.70.42)
    Энэ зэргийн намтар хүн бүрт бдг шд. Хэдэн хүүхэнтэй яаж явсанаа бичвэл арай сонирхолтой болно бх даа кккккк
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • altan (202.179.20.135)
    eruhiilugch bolbol sain bna
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • doogii (202.179.20.135)
    bayariig demjij bna
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • Bayar vs. Zorig (50.0.135.98)
    S. Zorgiig bodvol muu yum uzsen eldev humuustei orootsoldoj baisan Hun bainaa...
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • ***** (202.55.182.28)
    Үнэндээ бусдад сонирхуулах түүхгүй хүн юм байна дөө. Дэлгэртуяагийн "Үүл бид 2" хамаагүй дээр юм байна.
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • zochin (122.201.18.33)
    garaanaasaa gajsaniig ni medelgui undur alban tushaald tomilood iim yum bolj baigaa yum shuu dee
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • ЧИ ХӨӨШ МИНИЙ СЭТГЭГДЛИЙГ ГАРГАА ЧЭЭЭЭ (202.131.248.58)
    БАЯРЫН "....-""-НЫ НОХОЙНУУД МИНИЙ СЭТГЭГДЛИЙГ ХАСААД БАЙНА
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • уур хүрч байна (202.131.248.58)
    ЭНЭ ОДОО БААГИЙ ХААНА БАЙЖ БАЙХ ЁСТОЙ БААГИЙ ВЭЭЭЭЭ? АЙН? ЮУ ХИЙЧЛЭЭ ГЭЖ ДУРДАТГАЛ ЭНТР БИЧЭЭД ЭХЭЛВЭЭ БАЙЖ ЯДАЖ БАЙНААА ЭНЭ БАААГИЙ ЧИ ТЭР АРД ТҮМНЭЭСЭЭ ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ Л ГАРГААД ӨГЧИХ ЧАМАЙГ НЭГ "САЙН ЭРҮҮДЭХ" ЦАГ ИРНЭ ДЭЭ ГАЙГҮЙ ОДОО ЧАМАЙГ АЛТАНХУЯГ НАР ХАМГААЛЖ Л БАЙГАА БАЙХ ХАРНААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААА
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • Mb (183.81.169.21)
    Hamag mungu shaachihsan Odoo ineed ni hureed l dursamj mayaiin um yarij are tumniig ilaarshuulj bga ni ene
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • ***** (202.179.18.13)
    ENE BAYAR ODOO YAAH GEED BAIGAAN OIRIIN UED NOHOI SHIG ***** BAIHIIN ARAI SONGUULID DEVSHIH SANAA AGUULJ BGAA YUM BISH BZ DEE. MONGOLOO ZARSAN ODOO YU ZARAH GJ BGAAM BOL MUU HULGAICH MIN SUULEE HAVCHAAD ZAILAARAI.
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • zochin (122.201.18.2)
    7sariin 1-g martaj bolohgui ee.bayar ter ued yamar bsniig mongolchuud martaj chadahgui ee.
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • mongol (122.201.18.178)
    ene durak ,bagiin gar hul yavahgui de
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • МОНГОЛ (202.179.26.232)
    АЯТАЙХАН Л НИЙТЛЭЛ БОЛЖ. БАЯРЫГ ҮНЭЛДЭГ Л ДЭЭ. МАНЬ НӨХӨР СОНГУУЛЬД ОРОХ ГЭЭД БАЙНА УУ?
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    10 цаг 27 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    11 цаг 39 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    12 цаг 57 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    13 цаг 56 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    14 цаг 15 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    15 цаг 41 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    16 цаг 27 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    16 цаг 29 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    16 цаг 32 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    16 цаг 49 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
    17 цаг 32 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 34 мин
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
    17 цаг 40 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    17 цаг 48 мин
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    Уржигдар 17 цаг 03 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    Уржигдар 16 цаг 56 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    Уржигдар 16 цаг 47 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    Уржигдар 15 цаг 41 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    Уржигдар 15 цаг 24 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК