Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын цэргийнхэн Хойд Солонгосыг “зэвсэглэсэн үү”

2013-4-08
0
ЖИРГЭХ
“Анги гарвал нэгт” нөхдөөс С.Ганбаатарт тусламж. УИХ-ын гишүүн “салхи” хочит С.Ганбаатар Оюу толгой компанийг Гаагын олон улсын шүүхэд өгнө хэмээн сүржигнэсээр байгаа билээ.

зэвсгийн наaaaaймааа“Анги гарвал нэгт” нөхдөөс С.Ганбаатарт тусламж.

УИХ-ын гишүүн “салхи” хочит С.Ганбаатар Оюу толгой компанийг Гаагын олон улсын шүүхэд өгнө хэмээн сүржигнэсээр байгаа билээ. С.Ганбаатар шал буруу салхилж байгаа юм. Учир нь Гаагын олон улсын шүүхэд аж ахуйн нэгжийн асуудлыг огт авч хэлэлцдэггүй. Цэрэг, дайны гэмт хэрэг – үй олноор нь аймаглан устгасан, үндэстэн дамнасан зэвсгийн наймааны буруутнуудыг шүүн хэлэлцэх нь Гаагын шүүхийн үндсэн ажил болой. Тийм болохоор С.Ганбаатар бүтэшгүй зүйлээр хөөцөлдөхийн оронд БХЯ-ны албан тушаалтнууд Хойд Солонгт байлдааны онгоцны мотор худалдахыг завдсан хэргийг баяртайгаар Гаагын шүүхэд өгвөөс ялах магадлал 100 хувь, “ардын баатар” болох боломж нь 200 хувь бөлгөө.

Ингээд баатар болох замд нь С.Ганбаатарт өчүүхэн ч атугай тус болоосой хэмээн үзэл санаа, анги гарвал нэгт нөхдөөс нь нэгэн ноцтой мэдээллийг хүргэе.

Хэрэг хэзээнээс ил болов?

2013 оны 2 сарын 17-ны өдөр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ ОХУ руу албан айлчлалаар явах үед хил дээр айлчлалын багт орсон генерал Т.Дашдэлэгийг саатуулжээ. Учир нь түүнийг хилээр гаргахыг хууль хяналтын байгууллагуудаас хориглосон байж таарав.

2012 оны 11 сард Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор БНАСАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын албан ёсны уулзалтыг зохион байгуулах асуудлаар хойд солонгосын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Сон Ир Хо-той урьдчилан санал солилцох явцад хойд солонгосын тал “1.8 сая доллараа буцааж авъя” гэсэн шаардлага тавьсан юмсанж. Юун учиртай мөнгө болохыг лавлаж асуухад “Танай батлан хамгаалах яамны дарга нар бидэнд “Миг-21” сөнөөгч онгоцны моторыг худалдана гэж урьдчилгаа авчихаад таг болчихсон. Мөнгөө олж авмаар байна” гэсэн ажээ. Холбогдох байгууллагууд мэдээллийн мөрөөр орж сэжигтнүүдийг тогтооход эрхэм генералын нэр холбогдсон учир хилээр гарахыг нь хориглоод байсан нь тэр байж.

Т.Дашдэлэг хилээр гарч чадахгүй болонгуут яаралтай алхмууд хийж эхэлсэн нь нэгд, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, тэтгэвэрт гарах хүсэлтээ 3 сарын 9-ний өдөр удирдлагадаа өгчээ. Дараа нь Т.Дашдэлэг хэд хоног сураггүй алга болж, хуулийнхан байцаалт авах гэсэн боловч холбогдож чадахгүйд хүрчээ. Сураггүй болсон өдрүүддээ тэрээр БХЯ-ны сайд асан болон дээд удирдлагад байсан хүмүүстэй нууц уулзалтууд хийж, зөвлөлдсөн гэсэн мэдээг “Өдрийн шуудан” зэрэг сонинууд гаргаж байлаа. Энэ талаар сүүлд тодруулна.

Т.Дашдэлэг хэрэгт яаж холбогдов?

Хойд солонгосчууд өмнө нь ч төлбөрөө буцаах талаар гомдол гаргаж байжээ. 2012 оны дундуур АТГ-аас энэ хэргийг шалгаж эхлэх үед Нийслэлийн прокурор асан Б.Бат-Орших хэргийг татаж, хэрэгсэхгүй болгосон аж. Хойд солонгосчууд намар ахин гомдол гаргаснаар хэргийг нарийвчлан шалгаж эхлэжээ. Шалгалтын явцад дараах зүйлс тодорсон байна.
 
Батлан хамгаалахын сайд асан Лу.Болдын санаачлага, идэвхтэй оролцооны ачаар монгол улс Оросын холбооны улсаас Миг-29 загварын байлдааны онгоцууд худалдаж авах болжээ. Шинэ онгоцтой болох сургаар Зэвсэгт хүчний жанжин штаб, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн удирдлага хөдөлгөөнд орж, өмнө ашиглаж байсан Миг-21 онгоцуудаа “ашиглалтаас гарсан” гэж яаран акт үйлдүүлэв. Ингээд 20 гаруй хуучин онгоцуудыг хувааж, хятад руу төмрийн хаягдал ачуулах нэрээр 2010 оны 11 сард Налайх дүүрэгт байрладаг, төмөр хайлуулах “Металл опт”  гэж компаний хашаанд хүнд даацын машинаар ачиж авчран моторыг салгаж, их биеийг тайрч, жижиглэж эхэлжээ. “Металл опт” компанийн хөрөнгө оруулагчид нь хятадын иргэд гэх мэдээлэл тэр үест гарч байсан юм. Моторыг салгах, зөөх ажилд БХЯ-ны харъяа “Транссэргэлт” компаний ажилчдыг оролцуулсан байна. Энэ ажил чимээ шуугиангүй өнгөрч чадсангүй, Баянзүрх дүүргийн нэгэн айлын хашаанд цөөн онгоцны моторыг тусгайлж хадгалсан гэсэн мэдээлэл тархсан нь зарах, дахин ашиглах боломжтой моторуудыг ялгаж тавьсан хэрэг байх магадлал нэн өндөр юм.

Ажил ид ундарч байтал том бэрхшээл тулгарчээ. ОХУ-ын аюулаас хамгаалах албад манай БХЯ-ны удирдлагад хандан, БНМАУ-ын Зэвсэгт хүчин, ЗХУ-ын Зэвсэгт хүчний хооронд 1979 онд байгуулсан гэрээг сануулж, Хойд Солонгост байлдааны онгоцны мотор шилжүүлэх гэж байгааг нь зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. 1979 оны гэрээ ёсоор бол монгол улс, оросоос авсан байлдааны зэвсэг, техникийг ашиглалтын хугацаа дууссан ч гуравдагч оронд худалдахгүй байх үүрэг хүлээсэн юмсанжээ.

Байлдааны онгоцуудыг задалж, төмрийг нь ашиглахад хүрвэл оросын мэргэжлийн байгууллагуудаас “зөвшөөрөл авах ёстойг” уг гэрээнд хатуу заасан байв. Бүр задлах явцад оросоос мэргэжлийн хүмүүс ирж, өөрсдөө задлахаар журамласан байсныг хожоо харсан генералууд үл тоосон байна.

2012 оны зун цагдаагийнхан иргэдээс авсан мэдээллийнхээ мөрөөр энэ хэргийг шалгаж эхлэсэн ч “Зэвсэглэл, техникийн бүртгэл, устгал улсын нууцад хамаардаг” гэсэн заалтаар халхлан ЗХЖШ-ынхан мөрдлөгийг Нийслэлийн прокурор асан Б.Бат-Очироор зогсоолгосон байж болох талаар дээр дурдсан.  Үүн дээр нэмээд ОХУ-ын аюулгүй албадаас сануулга өгсөн учраас МИГ-21 онгоцны моторуудыг БНАСАУ-д худалдах явц зогсчээ. Харин бараагаа хүлээж аваагүй хойдуул манай талд гомдлоо ахин дахин гаргаж эхлэсэн байна.

Гомдол гаргах болсон гол шалтгаан нь Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч болон БХЯ-ны удирдах албан тушаалтнууд Хойд Солонгосоос орж ирсэн 1.8 сая долларыг буцааж өгч чадахгүй, тодорхойгүй хугацаагаар бариад байсанд оршино. Хэрвээ солонгосчуудын урьдчилгаанд өгсөн мөнгийг тэр дор нь буцаачихсан бол энэ хэргийг хэн ч мэдэхгүй өнгөрөх боломж бүрэн байжээ.

Саатуулагдсан генерал Т.Дашдэлэгийн хувьд энэ хэрэгт яаж холбогдсон гэхээр 2010 оны 2 дугаар сард Сөүлд болсон Ази, Номхон далайн орнуудын Агаарын довтолгооноос хамгаалах командлагч нарын уулзалтанд оролцохоор томилолт авч яваад, уулзалтанд очилгүй Бээжинд үлдсэн байна. Хятадад үлдсэн учир нь Хойд Солонгосын Агаарын довтолгооноос хамгаалах албаны хүмүүстэй уулзаж, хуучин онгоцны мотор зарахаар тохиролцсонд байв. Манай генералуудын эмгэнэл нь өөрсдийгөө “их л нууц ажил хийлээ, том ашиг унагалаа” гэж хөөрч байсан нь эндүүрэл болсонд байгаа юм. Тэднийг хойд солонгосчуудтай юу яриад явааг Өмнөд Солонгосын тагнуулын алба нэгд нэгэнгүй мэдэж байсан бөгөөд мэдээллээ оросуудад дамжуулж, тэднээр уг наймааг зогсоолгосон юм.

Ямар ч байсан Т.Дашдэлэг их хэмжээний урьдчилгаа мөнгө авах болж, бизнесмен С.Нацагдорж, Ж.Бямбаноров нарын дансанд байршуулсан гэх мэдээлэл байна. Ж.Бямбаноров болбоос төртэй холбоотой наймаа арилжаанд байнга шахуу нэр нь дурдагдаж явдаг хүн. Энэ хүнийг Ардын намын талаас тавьсан бололтой юм. Харин С.Нацагдоржыг Батлан Хамгаалахын сайд асан Лу.Болд Ж.Бямбаноровын үйл ажиллагаанд хяналт тавиулахаар энэ ажилд татан оролцуулсан байх магадлал ажиглагдаж байна. Учир нь Лу.Болд энэ хүнтэй олон жил хамтран ажиллаж байсан юм. БНАСАУ-тай хийх гэж байсан байлдааны онгоцны моторын наймаанд С.Нацагдорж татгдан оролцсон гэдэг нь “Лу.Болд энэ хэрэгт холбоотой байж таараа” гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж байгаа билээ. Иргэд хардах эрхтэй, хэвлэл дэлгэх зориулалттай, хуулийнхан хардлагыг шалгаж мухарлах үүрэгтэй юм хойно яах билээ. Сэжигт өртөж байгаа албан тушаалтнууд ч гэсэн иргэдийн хардлагыг хүлээн авч, тайлах ёс зүйтэй байх учиртай. Цааш үргэлжлүүлье.

Товчхондоо бол дээр дурдагдсан хоёр хүн наймааны мөнгийг хүлээж авах бизнес бүлэг болов. Бизнес бүлгийн үүрэг зорилго нь улс төр, цэргийн өнгө аясгүй, зүгээр л нэг наймаа, бизнес болгож харагдуулахад оршиж байснаас гадна урьдчилж харсан өөр хувилбар байв. Энэ талаар сүүлд өгүүлнэ.

Хэвлэлийнхэн энэ хэргийн талаар үнэр авч, хөөцөлдсөөр АТГ-аас Т.Дашдэлэгийг байлдааны онгоцны мотор зарах гэсэн хэрэгт сэжигтнээр татаж, саатуулан байцаах үедээ Т.Дашдэлэгээс гадна 2 хүнийг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэж мэдээлж байсан. Хэвлэлээр энэ 2 хүн хэн байж болох талаар янз бүрийн таамаг гарч байсныг уншигчид санаж байгаа байх.

Хэвлэлийнхэн ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан М.Борбаатар нараас гадна тус яамны санхүүгийн албаны дарга гэх нэгэн эмэгтэй, бас “Ургамал ЗМ” компанийг үүсгэн байгуулагч Ж.Бямбаноров нарыг нөгөө 2 хүн нь хэмээн бичиж байсан юм.

ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажавыг хамгийн түрүүнд хардсан нь учир шалтгаантай. Т.Дашдэлэг 2005-2008 онуудад Зэвсэгт хүчний 137 дугаар ангийн захирагч байх үедээ Ц.Бямбажавт том тусласан, ЗХЖШ-ийн дарга болсныхоо дараа Ц.Бямбажав ч хариулах маягаар Т.Дашдэлэгийг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч болгосон гэсэн шууд холбох хардлага бий. Гэвч Ц.Бямбажав хэвлэлд ярилцлага өгч “Энэ хэрэгт би холбоогүй. БНАСАУ-д зэвсэг худалдсан хэрэг гарах үед би АНУ-д байсан. Тиймээс энэ хэрэгт ямар ч холбоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна. Хуулийн байгууллагаас намайг гадуур шалгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдмээр байна” хэмээн эрс няцааж байжээ. АТГ газар Ц.Бямбажавыг шалгаагүй, байцаагаагүй байж болох ч Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болон Батлан хамгаалахын сайдад мэдэгдэлгүйгээр ийм осолтой наймааг хийх ямар ч боломжгүй юм. Нэг бол Т.Дашдэлэг гайхалтай цэвэр, уран ажиллаж удирдлагуудаа мэхлэсэн байна. Эсвэл удирдлага энэ хэрэгт оролцчихоод, хэргээс бултаж, холдох гэж ихэд хичээсэн байна. Алин болохыг тогтоох нь хууль хяналтынхны үүрэг. Гуравдахь хувилбар байхгүй.

Хэрэг яаж төгсөв?


Батлан хамгаалах яамны бүлгээс генерал Т.Дашдэлэгийг “сураггүй байх” хэд хоногийн хугацаанд нь төлбөр хүлээн авах ажиллагааг гардан гүйцэтгэсэн бизнесийн бүлгийнхэнтэй уулзуулж, “ хэргийг даагаад гарчих” гэж ятгуулсан байх магадлал бий. “Та хоёр бизнес эрхэлдэг хүмүүс учраас ашиг олох зорилгоор юуг ч худалдах гэсэн байж болно ш дээ. Хуулиар буруутгагдахгүй. Харин бид нар (генералууд болон БХЯ-ны удирдлагад байсан хүмүүс) худалдах гэсэн нь тогтоогдвол энэ хэрэг албан тушаалын хэрэг болж, сунжрээд, хүндрээд явчих гээд байна” гэж ятгасан байх боломжтойг үйл явдлын цаашдын өрнөл хэлж байна. Энэ бол зэвсгийн наймааг анхлан сэдэх үедээ боловсруулсан “бултах” хувилбар юм.
Мөнгө анхнаасаа БХЯ-ны бус бизнес эрхлэгчдийн дандсанд орсон байсан учир бизнес бүлгийнхэн ятгалгын дагуу мэдүүлэг өгч, хойд солонгосчуудын мөнгийг тоо ёсоор буцааж өгснөөр хэрэг “иргэний” байдлаар шийдэгдэж, одоо бүр хаагдах дээрээ тулжээ. Үр дүнд нь ёс зүйгүй албан тушаалтнууд хариуцлагаас мултарч, хэргээс сугарч үлдэх гэж байна.
Байлдааны онгоцны мотор зарах гэсэн хэргийг шалгах явцад нэг ноцтой асуудал илэрсэн ч дарагдсан нь хуучин онгоцны зарим чухал сэлбэгийг хойд солонгос руу урд хөршөөр дамжуулан илгээх замд сэлбэгүүд алга болсон явдал юм. Энэ нь хэзээ хаанаас гарч ирж, ямар уршиг тарихыг таашгүй. Байлдааны онгоцны сэлбэг Хойд Солонгост очсон байвал АНУ, Өмнөд Солонгос болон ОХУ, Японтой тогтоосон дипломат харилцаанд сэв сууж, харилцааг хүндрүүлэх нь дамжиггүй. Ийм хүндрэл гарах цаг тулгарвал уг хэрэгт оролцсон байж мэдэх хүн Гадаад харилцааг толгойлж байгаа нь асуудлыг улам хурцатгах бизээ.

Тийм учраас асуудал хурцтаагүй байгаа дээр Батлан хамгаалахын сайд асан, одоо Гадаад хэргийн сайдын хариуцлагатай албыг хашиж байгаа Лу.Болд эрхэмийг моторын наймааны хэрэгт холбоотой эсэхийг нягтлан шалгаж, холбоогүй нь тогтоогдвол нэр төрийг нь сэргээх замаар ирээдүйд бий болох эрсдлийг зайлуулах цаг болжээ.
УИХ-ын шудрага нь дэндсэн цор ганц гишүүн С.Ганбаатар таныг энэ сэжүүрээс атган хөөсөөр Монгол түмний баатар болох цагийг тэсэж ядан хүлээж байна.

Үйлс бүтэх болтугай!

                С.Ганбаатартай анги гарвал нэгт 73 нөхөд.
Эх сурвалж: http://zevsgiin-naimaa.wallinside.com/

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (38)

  • zochin (112.72.12.54)
    ene generaluud ene baitugai l yum hiij bgaa ilrvvlj chadbal ih yumnii sejvvr garah bh da alban tushaaliin naimaanii urshig shv de
    2013 оны 05 сарын 24 | Хариулах
  • MONGUUSH (217.118.79.27)
    mongoliin ard tvmneer naadaj baina mongolchuud udahgvi daihgvi bolondoo ene yanzaara baiyal daa
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
    • ****
      Та нар ямар сонин юм бэ Оюутолгойг зархад нь ингэж шуугихгүй яасан юм бэ
      2013 оны 04 сарын 09
  • ==== (124.158.64.238)
    Ардчилагч нэртэй хүмүүсийн үнэн нүүр царай шил шилээ даран илэрсээр байна Эрхэм Элбэгдорж минээ Удахгүй чиний зэс цухуйна биз дээ Ер нь ч цухуйчихсан юм ш дээ
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • ***** (67.90.251.99)
    Орос, Солонгосын тагнуулууд тэд нарын учрыг олчих байлгүйдээ. Ум Базар вааний хум пад
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • ***** (180.149.78.20)
    Uunees oor mash ikh zevsgii naimaanii asuudal bgaa
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (49.156.57.50)
    Болд гэдэг нөхрийн үнэн нүүр царай илэрч байгаа нь энэ дээ.. Энэ хүн зэвсгийн наймаанд оролцсон байх боломж асар өндөр. БХЯаар дүүрэн онгоц зөөж, хувааж моторыг нь зарж бэлдэж байхад сайд нь байсан энэ нөхөр мэдээгүй өнгөрөх боломж хэр байхав. Бас хэд хэдэн удаа мөнгө нь нэхэгдэж цагдаа хүчний байгууллага мөрдлөгө хийж байхад энэ хүн мэдээгүй байх уу. Харин ч яаж олноос нуухав гэсэн юм л хийж явсан байх. 1,8 сая долларын төлөө ингэж доошооо орно гэхэд зарим нь итгэхгүй л байх. За энэ хүн зэвгийн наймаанд оролцоогүй мөрөөрөө байсан гэж бодъё. Тийм бол өөрийнх нь хариуцаж ажиллаж байгаа яам салбарт ийм хэрэг өдүүлж байхад нэг ч үг дуугарахгүй, хариуцлага хүлээхгүй байгаа нь ямархуу улс төрч, хүн бэ гэдгийг нь харуулж байгаа юм
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • У.БОЛД (49.0.202.223)
    Энэ болд гэдэг нөхөр юу хийсэн юм. Дандаа энэ тэр асуудалд орооцолдож явах юмаа
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • ***** (202.170.65.50)
    Lu bold bayartsogt shig tailbar ogox xeregtei
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • ЗОЧИН (212.93.195.229)
    ЭНЭ ЛУ.БОЛД ГЭДЭГ НӨХӨР ЕР НЬ ЗҮГЭЭР МЭДЭЭГҮЙ СУУЖ БАЙХ НӨХЦӨЛ БАЙХ УУ. ХЭДЭН ЖИЛ ДАМНАСАН ХЭРЭГ БАЙНА. БАС ТЭР ИХ ОНГОЦЫГ ЗӨӨЖ, ЗАДАЛЖ БАЙХАД ЮУ Ч МЭДЭЭГҮЙ СУУЖ БАЙСАН БАЙХ УУ.. ЭНЭ АСУУДЛАА НУУГААД ӨНГӨРЧИХНӨ, ЭСВЭЛ ДАШДЭЛЭГ МЭТИЙН ХЭДЭН ХҮНИЙГ ЗОЛИОСЛООД ӨӨРӨӨ ҮЛДЧИХ САНААТАЙ ЮУ. ИЙМЭРХҮҮ ТОМ АСУУДЛЫГ МЭДЭЭГҮЙ ӨНГӨРӨХ НЬ Л ХАРИУЦЛАГАТАЙ УЛС ТӨРЧ, САЙДЫН ХУВЬД ТОМ АСУУДАЛ БОЛОХ БУСУУ.. ЭНЭ ЛУ.БОЛДЫГ ХУРДАН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ, ИЧИХ НҮҮРГҮЙ ХОГ ЧИНЬ АХИАД Л НЭГ САЙД ХИЙЖ ХЭРЭГ ТАРЬЦАН ЯВЖ БАЙГАА ЮМ БИШҮҮ
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • Генералыг өмгөөлөв (213.181.73.145)
    Хэдхэн генерал ер нь шууд ***** наймаалах эрхтэй байхуу. Хүүхэд нь аавдаа мэдэгдэхгүй юмаа зөөж чадах уу. лу.болд гэж нөхөр энэ асуудалд орооцолдоогүй бол ингэс тэгэс гээд дарагдаад өнгөрөх үү энэ асаадал. Энэ хол богдох албан тушаалд байсан хүмүүсийг нь бүгдийг нь шалгах хэрэгтэй. Эх орноо амархан худалдах нь дээ бүүр
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • СЭРЭМЖЛЭЭРЭЙ (49.0.202.223)
    ЛУ.БОЛД БОДЬ ГРУППЫН ХУВЬЦАААГАА ЗАРСАН ГЭСЭН ХИЛ ДАВААД АЛГА БОЛЧИХ ВИЙ ДЭЭ. НААД НӨХӨРӨӨ ХУРДАН ШАЛГАЖ ХИЛ ДАВАХ ЭРХИЙГ НЬ ХАС. БАС ОЙРОНД ЧӨЛӨӨТЭЙ БАЙГАА ГЭЭД ХУРАЛД СУУХГҮЙ БАЙГАА ГЭНЭ СЭРЭМЖЛЭЭРЭЙ.. ОЛДОХГҮЙ АЛГА БОЛЧИХ ВИЙ ДЭЭ. МИАТ НТР ГЭЭД СҮҮЛИЙН ҮЕД ИХ ХЭРЭГТ ОРООЦОЛДОЖ БАЙНА
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • boldooo (49.0.202.223)
    mungunii tuluu nud n ulaan bolson shunag genereluud ve, ulsin umnu urgusun tangarag ene ter bol buur tag uu????? MU-n neriig olon ulsin tavtsand gutaaj duuslaa ene shunalin berduud! hudal amtai mergejliin jujigchin uls turchdiin hoshig haah tsag n irj bna daa.
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • Arai ch dee (49.0.202.223)
    ene bold mongoliig hedhen togrogoos bolj dainii hold ureh yum bna l da.. arai ch dee. 1.8 say dollar gene uu. iimhen togrogoor eh ornoo hudaldah ni zov uu.. yana daa
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • АТГт (211.100.47.138)
    Энэ Лу.Болд яавч зүгээр этгээд биш. Заавал шалгах хэрэгтэй. Засаг бүрт л сайд хийнэ. Юу ч идэж уудаггүй л байв гэж
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • ***** (203.194.114.6)
    ийм хүмүүсийг төрөөс хурдан зайлуулаач , их хурал анхаараач
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • Булай (201.243.121.122)
    Нүдний булай, Оросын царайг яаж харна. Одоо тэр зэвсгийнх нь шантаажинд оарж орсод бас элдвийн юм өгөх хэрэг гарна. Манайх хэдэн тэнэг сайд дарга нараасаа болж хамаг хөрөнгөө гадагш нь өгч дуусах юм байна
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • лу.болд бол хятадын ***** хүн (122.201.18.27)
    лу.болд бол хятадын ***** хүн шүү дээ. эцэг лувсанвандан нь баянхонгорт амьдарч байсан цэвэр хятад хүний хүүхэд.соц нийгмийн үед үүнийг нь до яам сайн мэддэг байсан.манайхан энэ тухай нь маш бага мэдэж байгаа нь их харамсалтай.
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • МИАТ (202.182.50.179)
    ЛУ.БОЛД ЕР НЬ ЯАЦАН МУУ ХӨГИЙН АМЬТАН БЭ. МОНГОЛЫГ БАЙС ХИЙГЭЭД Л ЭЛДВИЙН ДАЙНД ХУТГАЧИХААД БАЙХ ЮМАА. САЯХАНЫ МИАТЫН ХЭРЭГТ Ч БАС ОРООЦОЛДООД БАЙСАН. ПАРКЫН ГАЗАР Ч БАЙСАН ЯВЖ Л БАЙДАГ. ИДЭЖ УУЖ ХАНАЖ ЦАДАХАА МЭДЭХЭЭ БОЛЬЦОН МУУ ХОГИЙГ САЙН ШАЛГА. ИХ ЮМ ГАРНА. МОНГОЛИАН ЭЙРЛАЙНСЫН ХЭРЭГТ Ч АЧИГДАХААР Л НӨХӨР ДӨӨ. АН ЮУНЫ ТӨЛӨӨ ЭНЭМУУ АМЬТАНГ ХАДГАЛААД БАЙГАА ЮМ.. ИХ ҮЙЛС ЗОЛИОС ШААРДДАГ ЮМ
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • ГАОЁ (49.0.202.223)
    ЛУ БОЛД ЖЭНКО ГОЁ ЮМАА ГАР ХӨЛҮҮДЭЭ ШОРОНД ХИЙГЭЭД Л, ХҮНИЙ ЗОВЛОН НУЛИМСААР ЦАДААД Л, ЭНЭ ХЭРЭГ ИЛРЭХГҮЙ БАЙХ БАЙСААН. ЖЭНКО ЛУ.БОЛД НАР МИАТ ЫГ ХУВЬЧИЛЖ АВАХ ГЭЖ МОНГОЛИАН ЭЙРЛАЙНСИЙГ БАЙГУУЛЖ МИАТ ЫН УДИРДЛАГУУД АГСАН ОРХОН ХОРОЛСҮРЭН НАРЫГ ЗАХИРАЛААР ТАВЬСАН.
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • Бямбаа (122.201.18.47)
    Бямбажавыг хурдан барьж, шалгах хэрэгтэй шүү. Цаадах чинь бүх юмыг мэдэж байгаа
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • ЗААВАЛ УНШ (125.216.144.199)
    ЭНЭ ЛУ.БОЛД ГЭДЭГ НӨХӨР ЕР НЬ ЗҮГЭЭР МЭДЭЭГҮЙ СУУЖ БАЙХ НӨХЦӨЛ БАЙХ УУ. ХЭДЭН ЖИЛ ДАМНАСАН ХЭРЭГ БАЙНА. БАС ТЭР ИХ ОНГОЦЫГ ЗӨӨЖ, ЗАДАЛЖ БАЙХАД ЮУ Ч МЭДЭЭГҮЙ СУУЖ БАЙСАН БАЙХ УУ.. ЭНЭ АСУУДЛАА НУУГААД ӨНГӨРЧИХНӨ, ЭСВЭЛ ДАШДЭЛЭГ МЭТИЙН ХЭДЭН ХҮНИЙГ ЗОЛИОСЛООД ӨӨРӨӨ ҮЛДЧИХ САНААТАЙ ЮУ. ИЙМЭРХҮҮ ТОМ АСУУДЛЫГ МЭДЭЭГҮЙ ӨНГӨРӨХ НЬ Л ХАРИУЦЛАГАТАЙ УЛС ТӨРЧ, САЙДЫН ХУВЬД ТОМ АСУУДАЛ БОЛОХ БУСУУ.. ЭНЭ ЛУ.БОЛДЫГ ХУРДАН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ, ИЧИХ НҮҮРГҮЙ ХОГ ЧИНЬ АХИАД Л НЭГ САЙД ХИЙЖ ХЭРЭГ ТАРЬЦАН ЯВЖ БАЙГАА ЮМ БИШҮҮ
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • Бүүр дайнд оролцох юм байна (49.0.202.223)
    Энэ Лу. Болд чинь ер нь сайдын ажил олигтой хашдаг юм уу. түрүүн бүүр зэвсгийн наймаа хийсэн болж таарч байгаан байна. Саяхан япон хятад хоёрын арлын маргаанд Японы талд байна гэж маш хуумгай мэдэгдэл хийсэн. Ер нь дайн байлдаанд дуртай болж өгвөл оролцчихгээд байдаг хогуу
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • bolduush (122.201.18.27)
    Бямбажавтныг сайн шалга. Цаадах чинь гөлөг царайлаад бүх юмаа тоочиход блэн болчихоод байгаа
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • Сэтгэцийн эмгэг (89.218.100.138)
    Монгол төрд орж байгаа нөхдүүдийг генийн шинжилгээнд оруулдаг болох хэрэгтэй. Удамд нь хэд хэдэн эрүүл солиотой нь мэдэгдэхгүй хүмүүс байдаг юм гээ биз дээ. Хэдхэн монголчууд бид ЛуБсолд мэтийн мөнгөний төлөө нүдээ ухахаас буцахгүй хүмүүүсээс хурдхан салах хэрэгтэй
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • Ерөнхий сайдад (49.0.202.223)
    Энэ болд чинь удмаараа сэтгэцийн өвчтэй юм гээ биз дээ. Тээд л юу хийж байгаагаа мэдэхгүй мөнгөнөөс нүдээ ухаж өгч байхгүй юу яахаараа иймэрхүү нөхдөөр засаг болгон сайд хийлгээд байдаг байнааа
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • Ухаараачээ (212.93.195.229)
    наад болдыгоо хурдан шалгах хэрэгтэй.. Юун ард түмэнд оноо авах хүн байна уу гэж. Иймэрхүү авилгачдаас залж л байвал болоо биш үү. Одоо бүүр дэлхийн дайныг өдөөгчдийн тоонд орж болох уу бид чинь. Ямар жижиг улс билээ дээ
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • яүёхши (49.0.202.223)
    Ene lu boldiig hurdan shalgaachee. Mongol ulsiin ner hundiig olon ulsiin tavtsand ingej unagah ch gej. Ardchilsan nam shudraga gedegee haruulj uursdiin oligarhiadtai boldoos ehlej temtseh heretei
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (190.38.67.231)
    Энэ Лу Болд чинь Бодийнхоо хувьцааг зараад Баярын араас орж байгаан биш үү. Одоо энэ тэндээс идсэн хэдэн төгрөгөө аваад алга болох гэж байгаа биз. Балиар зэвсгийн наймаачин юм даа.
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • ЛуБолдоод (122.154.246.107)
    Өө энэ Лу. Болд Хойд солонгосоос авсан 1,8 сая төгрөгийг бол хувааж идсэн л байж таараа. зүгээр л байсан байв гэж. Тэр их онгоцыг зөөж задалж байхад сайд нь мэдээгүй байж болохгүй. Энэ ер нь мөнгөнөөс нүдээ ухаж өгөхөөс буцахгүй нөхөр юм ааа
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • Наймаачдад (110.77.234.84)
    Одоо бүүр зэвсгийн наймаанд орооцолдох болжээ. Монголын төр иймэрхүү Лу. БОлд мэтийн мөнгөний төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй хүмүүсээс салах хэрэгтэй. Дэлхийн дайныг санхүүжүүлж, зэвсгээр хангаад гоё юм аа
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (190.142.211.38)
    Лу.Болд батлан хамгаалахын сайд байхад түүний удирдлаганд байсан зэвсэгт хүчний жанжин штабынхан байлдааны онгоцыг задалж хойд солонгост заржээ. Энэ чинь юу болж байнаа мэргэжлийн улс төрчээ. Тэр үйл явдлыг сайд нь мэдээгүй байх ямар ч боломжгүй. Монгол улс зэвсгийн наймаачин засагтай болчихоо юу. Манай гадаад нэр хүнд яах болж байнаа гадаад хэргийн сайдаа
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • Zochin (211.100.47.138)
    Гадаад хэргийн сайд Лу.Болд гадаад харилцаанд их том алдаа гаргаж хятад японы арлын маргаанд японы талд байгаагаа илэрхийлсэн. Япончуудтай найрсаг харилцаатай байж болно тэгэхдээ хоёр их гүрний хоорондуур орох нь буруу. Иймэрхүү алдаа германчууд гаргасан бол шууд огцордог.
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (211.100.47.138)
    Өө энэ муу Лу.Болд батлан хамгаалах яамны сайд байсан юм байж юу ч мэдээгүй өнгөрөх үү. Ялангуяа ийм олон сар дамнасан асуудал болсон юм бол. Саяхан л өөрийгөө шудрага сайхан гээд байсан. Энэ асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. өөр яамруу зугтчуул хариуцлагаас мултарч болно гэж бодоо юу
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • eniig bichsen mald (194.230.159.250)
    Eniig bichsen mulguu nuhuriig ter solongost urund n uguul taarna.Adgiin ***** rio tintogoos neg heden tsaas saltaalaad ard tumniig munhruulah sanaatai archaagui setguulch,sonin,sait,tv uud bhiimaa uruvdmuur ch yum da huuuuuurhiiiii ene motor selbegees iluu bidnii gazar shoroo baylag chuhal bish gej uu malaa!!!!1r angiin oir dotniihoo huuhdees ch boltugai asuuj uzeerei de chamaas l iluu eh oronch bgaa bh shuu !!!
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • zaisanboy (122.201.18.31)
    24 цагт баяр хүргэе. Энэ мэдээллийг ХМХ-үүдээс та нар түрүүлж оллоо. Уг нь би - хоногийн өмнө олоод facebook дээр тавьсын ш дээ
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • ***** (49.0.153.242)
    Элбэгдорж оролцсон юм биш үү
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • fff (202.126.89.214)
    lu Bold ih budliantai hun baina aa
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    9 цаг 44 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    10 цаг 55 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    12 цаг 14 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    13 цаг 13 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    13 цаг 32 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    14 цаг 57 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    15 цаг 44 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    15 цаг 46 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    15 цаг 49 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    16 цаг 6 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
    16 цаг 49 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    16 цаг 51 мин
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
    16 цаг 57 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    17 цаг 5 мин
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    Уржигдар 17 цаг 03 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    Уржигдар 16 цаг 56 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    Уржигдар 16 цаг 47 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    Уржигдар 15 цаг 41 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    Уржигдар 15 цаг 24 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК