Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлаар хэн юу хэлэв?

2013-4-17
0
ЖИРГЭХ
МАН-ын 25 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах санал гаргасан. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар оройн 20.00 цаг хүртэл хэлэлцлээ
shudargad durtai durguiМАН-ын 25 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах санал гаргасан. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар оройн 20.00 цаг хүртэл хэлэлцлээ. МАН-ын гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуяг үндсэн хууль зөрчиж албан тушаалын томилгоо хийсэн, эдийн засгийн өсөлтийг сааруулсан гэх мэт зургаан чиглэлийг үндэслэл болгосон юм. Өчигдөр болсон хуралд ерөнхий сайд өөрөө оролцож МАН-ын гишүүдийн асуултанд хариулсан. Тэдний дундах яриа сүүлдээ мэтгэлцээн болж ширүүссэн юм. Тус хуралдаанаар гишүүд асуудлыг бодитоор харах биш Ерөнхий сайдыг огцруулахын тулд нэг хэсэг нь холбоотой холбоогүй олон асуудлыг хамж шимэн асууж туйлширсан. Харин Ерөнхий сайд МАН-ын гишүүдийн хийсэн хэргийн талаар цохон ярьж хариу цохилт өгч байлаа. Энэ мэт буруутгах гэсэн асуулт буруугүй гэж тайлбарласан тайлбараар хуралдаан өндөрлөсөн. Эцэст нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны 18 гишүүнээс М.Энхболд, Сү.Батболд гэсэн хоёр гишүүн дэмжсэнээр уг санал дэмжигдээгүй юм. 

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин: Ерөнхий сайд Н.Алтанхуяг төрийн захиргааны жинхэнэ албыг нийтийн алба болгох нэрийдлээр зардал орон тоог үлэмж нэмэгдүүлж, хууль ёсоор сонгогдон томилогдсон төрийн бэлтгэгдсэн боловсон хүчнийг хомроглон халж нам эвсэл амраг садан, бизнсийн түнш, найз нөхөд гэсэн явцуу ашиг сонирхлоор ажил албан тушаалд томилж байгаагаас төрийн албаны чанар чансаа сульдаж төрд итгэх ард түмний итгэл сулран олон нийт бүхэлдээ айдас хүйтэст автах боллоо.

УИХ-ын гишүүн,  МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар:
Монгол улсын Ерөнхий сайд хууль мөрдөж ажиллах ёстой албан тушаалтан. Гэтэл СХД-ийн дахин сонгуулийн үеэр Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн цахим ертөнцөөр дамжуулж сурталчилгаа хийсэн. Сурталчилгаа хаасан үед тэр тусмаа дахин сонгуулийн үед сурталчилгаа явуулах нь хуулиар хориотой байдаг. Шинэчлэлийн Засгийн газарт нэг суудал нэн хэрэгтэй байна гэж цахим хуудсаар хийсэн сурталчилгаагаар сонгуулийн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Сү.Батболд:
Өмнөх Засгийн газар л буруутай гэж ярих юм. Энэ Засгийн газрын үед үзүүлэлт нь буурчихаар өмнөх Засгийн газар буруутай болчихдог шалтгаан үндэслэлийг нь юу гэж тайлбарлах юм.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
Эдийн засгийн үзүүлэлт үндсэндээ тэг болсон. Тэгсэн мөртлөө 9.8 хувийн инфляци байж байна. Энэ бол ололт биш юм. Үүнийгээ эргэж хар. Монгол банкнаас мөнгө хэвлэх замаар эдийн засаг руу чихэж болохгүй.

УИХ-ын гишүүн А.Тлейхан:
Ард түмний амьдралыг дээшлүүлэхийн тулд хамтарч, зөвлөлдөе. Хэт улс төржилтөөс болж эдийн засаг унаж, гадаад хөрөнгө оруулалт зогсож байна.


ерөнхий сайд АлтанхуягН.Алтанхуяг хариу ямар цохилт өгөв

Нэгдүгээрт: Би хөдөлгөөнгүй юм ярина. Тавантолой Чалкогийн хооронд байгуулсан  гэрээгээр 350 сая ам.долларын урьдчилгааг таван хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай авсан.  Урьдчилж авсан нь үнэн үү. Үнэн.  Өнөөдөр бид 350 сая долларын өрөө нүүрсээр дарж байна. Дараад, дараад чардайгаад 186 сая долларыг төлөх үлдээд байна. Би худлаа ярьдаггүй. Худлаа ярьж байна гэж үзэж байгаа хүн босоод хэл.

Хоёрдугаарт:
Бондын асуудлыг М.Энхболд, Сү.Батболд нар мэдэж байгаа шүү дээ. Худлаа зүйл ярьж яах гээд байгаа юм. Би Ерөнхий сайд болохын өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар дээр ороод хэлсэн. “Хөгжлийн банкнаас авсан 600 сая долларын хүү чинь өсч байна. Та нар ямар нэгэн байдлаар арга хэмжээ авахгүй юм уу" гэж би хэлсэн. Гэтэл “Одоо бараг хугацаа үлдээгүй. Ямар нэгэн юм хийж чадахгүй юм байна” гэсэн. Хөгжлийн банкнаас авсан 600 сая долларыг хөгжлийн банкинд хөдөлгөөнгүй байлгасны төлөө бид улсын төсвөөс 24,3 тэрбум төгрөгийг төлсөн.

Оюутолгойгоос бид нар хамт сууж байгаад 250 сая долларын зээл авсан шүү дээ. Тэр мөнгийг хэн төлөх юм. Бид нар төлнө биз дээ.Тэр мөнгөөр ард иргэдэд нэг сая төгрөг тараасан биздээ.

Гуравдугаарт:
Бондын хүүг гаргасан үедээ зарлагдсан хүү нь тэр хугацаандаа тогтмол байдаг. Өнөөдөр бид 500 сая долларын бондыг таван жилийн хугацаанд гаргасан. Түүний хүү нь тогтмол бөгөөд хүү нь 1.25 хувийн хүүтэй.

Дөрөвдүгээрт: Би дахин сонгуулийн үеэр сурталчилгаа хийгээгүй. Ер нь иргэдийгээ саналаа өгөөрэй гэж уриалсан. Шинэчлэлт өөрчлөлт Монгол улсад хэрэгтэй гэж хэлсэн. Түүнийгээ би сурталчилгаа гэж ойлгохгүй байна.

Тавдугаарт: Хөвсгөл аймгийн засаг даргаар Ганболдыг томилох гэхэд АТГ-аас “Наад хүн чинь Хөвсгөл аймагт болсон ноос ноолуурын тендерийн авлигалын хэрэгт холбогдсон” гэж хэлсэн. Тиймээс би буцаасан.

Юу болохоороо та нар хууль ярьдаг юм. Бас юу болохоороо худал хэлдэг юм. Үүнийг би дэндүү тэвчиж байгаа. Хүмүүс “Яах юм. Н.Алтанхуяг аа. Урагшаа хараад л ажиллая. Цөөхөн хэдэн монголчууд нэг нэгнийгээ чи би гээд яах юм" гэж хэлж байсан. Гэтэл та бүгд өнөөдөр 25-уулаа нийлж байгаад намайг огцруулах шаардлага тавьж байгаа учраас бүх зүйлийг ил тодоор хэлж байна.
Т.Хулан  


0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • zochin (122.201.18.3)
    MAN-ENHIIN TSAGAAN TAGTAANUUDAA TER BUMAAR NI IDDEG HUMUUSEE YARIACH EE TA NAR IH INEEDTEI HARAGDAJ BN
    2013 оны 04 сарын 18 | Хариулах
  • ЖЖЖЖЖ (202.21.105.1)
    ЯАЖ ИНГЭЖ ТЭНГЭРЭЭС ИРСЭН ЮМ ШИГ ААШИЛЖ ЧАДДАГ ЮМ БОЛДОО. УРЬД ӨӨРӨӨ ШАДАР САЙД ХИЙГЭЭД Л ЗАСГИЙН ХУРАЛДААНД СУУЖ Б,ДАГ БАЙСАН ТЭР ҮЕД ЭНЭ ҮГЭЭ ХЭЛЭХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ.
    2013 оны 04 сарын 18 | Хариулах
  • MGL (202.21.106.182)
    Mongoliin toloo odoo l hiij bhad MAN gj nam bsn hugatsaandaa chadaagui bj odoo erh medelgui orlogogui bolchood olon tawan yum yriad bh yum. Uhamsar doroi ni oilgohguildee. uhamsartainuud ni bol ARdchilsan namiig oilgono.
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • ***** (202.9.47.133)
    цаашид ажиллах хэрэгтэй иймэрхүү байдлаа нэг ярьсан нь зөв эх орон гэж бодож байгаа бол эрхэм гишүүд минь үндсэн ажлаа сайн хийгээд өг дөө
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • ITGEL (180.235.169.215)
    BITGII DONGOS
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • Degi (210.186.199.242)
    MAN-nhan enhiin tsagaan tagtaa tsarailhaa bolimoor ymaa...oorsdiih ni tor barij baisan uyiinh ni balag ni garch irj bhad.
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • ***** (85.218.60.11)
    Ene erunhii said uuruu umnuh zassgiin ued yaj hamtarch bydilaan tarichaad suuld ni songyyli duhuhuur myyhai yrbagch tsaraillaa.aldaa baibal huleej tuuniigee zasaj chaddag baij erunhii said hiih chadbar ni haragdana.getel bie bieniigee uzen yadaad 1ni aldaagaa huleehgui bi aldaatai bol chi ch aldaatai gej zutgedeg mongol myyhai zangaa orhildoo?!shinchilj uurchilie gej bgaa bol alibaad yhaalag handaj buhel buten mongol ylsiin erunhii said shig ajillaach,elbegdorj shigee tyilchirch 1namiin darga shig bj bolohgui.ta nar AN,MAN gej baibchig 1ylsiin irged,1undesten.surug huchniihee helj bui ugnees yhaaral abch chadbal ta jinhene mongol ylsiin erunhii said mun bnoo
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • ***** (122.201.18.8)
    Алтанхуяг Чингис Бонд босгосон явдал МАНд нуугдсан эдийн засгийн жижиг бүлэглэлүүдыг хөдөлгөөнд оруулах нь ойлгомжтой бсан юм
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • zochin (202.170.68.233)
    ys iin zuv. ardiin namiinhan chadahgui baij bitii saad bol. duuguihen haraad suuj bai.
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • ***** (124.158.94.35)
    bugdengii ni haraad oi gutsan. Bugd l dampuuruulj zavhruulsaar bgad iim bdald hurcheed manai nam tanai nam geed l tenegtej uguh yumaa
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • ХУЛГАЙЧ МА НАМ! хэ хэ хэ (202.179.29.109)
    Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тvмэндэмбэрэл 1.7 тэрбум тєгрєг завшсан . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . МА НАМЫН ХYРЭЛСYХИЙН ГАРЫН ХYН ИЙМ Л БАЙХААС ЯАХАВ ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ХУЛГАЙ ХИЙДЭГГYЙ МАН-ГАР ГЭЖ ЕР НЬ БАЙДАГГYЙ ШYY ДЭЭ! ХА ХА ХА
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • ***** (202.9.47.130)
    Hooson yls tur hiigchded yag taarsan sain hariylt ugsun bna.Naad kommynistyydaa eh oron ard irged yls ornii tuluu sanaa zovsondoo ingej bna gej bodoj bnay uhernuudee..Ogthon ch tiim bish.Edend zasag ynagah togtvorgui bailgah somirhol l bga.Ta nariin balagiig zasah gej yls orondoo heregtei zuils hiih gej bga humuust ***** gai bol..
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • ***** (202.179.11.34)
    Uwsruugaa zailaasai.Uwsdni ch itgeh hun howor biz
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.131.225.254)
    Жинхэнэ хөөхий баагий юм даа Хамтарсан засгийн газраас хөөсөн ч би гарахгүй гээд гөлөглөөд явж байсан саяхан даа
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • ***** (202.170.68.162)
    altanhuyagiin zuv shvv dee
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    12 цаг 39 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    13 цаг 14 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    16 цаг 58 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    17 цаг 21 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    17 цаг 46 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    19 цаг 10 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    19 цаг 12 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    19 цаг 34 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    19 цаг 39 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    21 цаг 8 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    21 цаг 11 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    21 цаг 52 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    22 цаг 50 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    23 цаг 3 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    23 цаг 12 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    23 цаг 34 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    Өчигдөр 08 цаг 55 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК