
Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг үүрэгт албанаас нь чөлөөлөх тухай, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээс гадна Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Цагдаагийн албаны тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай, Маршалын албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай болон дагалдах бусад 32 хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм.