УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар МАН-ын гишүүдээс Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар асуулт тавьж, багагүй маргааныг өрнүүлж байна. Чуулганы хуралдаанд 74 гишүүн оролцох ёстойгоос 66 гишүүн буюу 89 хувийн ирцтэйгээр оролцож байна. Мөн УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг үүрэгт албанаас нь чөлөөлөх тухай, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээс гадна Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Цагдаагийн албаны тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай, Маршалын албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай болон дагалдах бусад 32 хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм.























































Сэтгэгдэл (1)