Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийтийн тээвэр цахим картаар үйлчилдэг болно

2013-4-18
0
ЖИРГЭХ
НИЙТИЙН ТЭЭВЭР ЦАХИМ КАРТААР ҮЙЛЧИЛДЭГ БОЛНО
карт уншинаНийслэлийн тээврийн газраас зарлан хэрэгжүүлж буй “Аюулгүй тээвэр-Соёлтой зорчигч” аяны хүрээнд яригдаж эхэлсэн бас нэгэн шинэ сэдэв бол нийтийн тээврийн цахим картын систем билээ. Үнэхээр алсын зайнаас картаа уншуулчихаад, цүнхээ ухаж мөнгө хайх асуудалгүйгээр нийтийн тээврээр зорчдог болчихвол хичнээн сайхан. Ийм боломжийг  бодит амьдрал дээр хэрэгжүүлэхээр нийслэлийн тээврийн газрын шинэ удирдлагууд ажиллаж байгаа юм байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Ухаалаг тээврийн систем” төсөл нь НИТХ-аар дэмжигдсэн бөгөөд УИХ-ын хаврын чуулганаар соёрхон батлагдах юм бол нийтийн тээвэрт энэхүү төслийг хэрэгжүүлж эхлэх юм байна. Монголчууд бол аливаа шинэлэг зүйлийг хүлээж авах, нэвтрүүлэх, хэрэгжүүлэхдээ төдийлэн түүртдэггүй ард түмэн. Үүнийг аль ч банкны үйлчилгээний танхим үйлчлүүлж буй хүмүүсийн төрх байдлаас харж болно. Харин өнөөдөр хамгийн “хоцрогдсон” гэж хэлж болох хэлбэрээр үйлчилгээ нь явагддаг салбарын нэг бол нийтийн тээвэр гэдэгтэй цөөнгүй хүн санал нийлэх байх. Хэвлэлд нийтлэгдсэн мэдээлэл, телевизэд ярилцлага өгч буй иргэдийн санал бодол, интернэтэд тавигдсан мэдээлэл, сэтгэгдлүүдээс үзвэл, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид нь ч, зорчигчид нь цахим картын системийг хүлээж авах сэтгэл зүйн бэлтгэлтэй байна гэж урьдчилан дүгнэж болохоор харагдлаа.
Санкт-Петрбургийн туршлага

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг том оврын автобус болон тролейбусаар голлон гүйцэтгэж байгаа одоогийн нөхцөлд хотын нийтийн тээврийн ижил төстэй зохион байгуулалт бүхий ОХУ-ын зарим хотуудад (Санкт-Петрбург, Киров гэх мэт) хэрэгжүүлж байгаа цахим картын систем нь манайд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй нийтийн тээврийн төлбөрийн цахим картын системд үлгэр болохуйц туршлага болж болох юм. Тухайлбал, Санкт-Петрбург хотын “Подорожник” цахим картын систем нь өнөөдрийн байдлаар тухайн заагдсан мөнгөн дүнгийн хүрээнд хотын нийтийн (газрын дээрх болон газрын доорх) зорчигч тээврийн хэрэгслээр зорчих эрх олгохоос гадна зорчигч тээврийн төлбөрийн цахим хяналтын тогтолцоог хөгжүүлэх бас нэг үе шат нь болж байгаа ажээ. Энэхүү олон үйлдэлт хөнгөлөлтийн цахим картын системийг хэрэгжүүлэхдээ нийтийн тээврээр тогтмол үйлчлүүлэгч зорчигчдод ихээхэн урамшуулал үзүүлэх үнийн уян хатан бодлого баримталдаг ба урамшууллын дээд хэмжээ нь 7 рубль байна. Үүний үр дүнд нийтийн тээврээр үйлчлүүлэгч нь хэд хэдэн төрлийн хөнгөлөлтийн зорчих тасалбар худалдан авах шаардлагагүй болж, нийтийн тээврээр үйлчлүүлэх шаардлага гарсан тохиолдолд тасалбарын хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд санаа тавих нэгэнт хэрэггүй болсон байна.

Хөнгөлөлтийн картны энэхүү төрөл нь нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр зорчигчдод төлбөрийн хялбар хэлбэрийг олгоод зогсохгүй, тухайн карт эзэмшигчид өргөн хүрээний үйлчилгээг хүргэх зорилготой боловсруулагджээ. Ойрын ирээдүйд энэхүү хөнгөлөлтийн картанд цахилгаан галт тэрэг, усан тээвэр зэрэг хотын болон хот орчмын бүх төрлийн тээврийн хэрэгсэл, мөн түүнчлэн төлбөртэй автозам, авто зогсоол зэргийг нэгтгэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн түүнчлэн одоо байгаа дэд бүтцийн  үйл ажиллагаа, түүний хамгаалалтыг сайжруулах боломж олгож улмаар уг картыг ашиглах нэмэлт үйлчилгээ суулгах  өргөн боломжуудыг нээх дэвшилтэт Mifare Plus X – цахим тээгчийг ашигласан явдал “Подорожник” хөнгөлөлтийн картны шинэлэг давуу тал юм.

Санкт-Петрбургийн Тээврийн Холбооны зүгээс “Подорожник” цахим картыг нэвтрүүлснээр зорчигчдод үзүүлэх үйлчилгээний түвшинг сайжруулж, нийтийн тээврээр ая тухтай зорчих, бэлэн мөнгөөр төлбөр хийх зорчигчдын тоог цөөрүүлэх, хувийнхаа автомашинаар зорчихийг илүүд үзэгч хүмүүсийг цөөрүүлж, нийтийн тээврийн үйлчилгээг сонгох нөхцлийг нь бүрдүүлнэ хэмээн тооцоолжээ. Мөн түүнчлэн ойрын ирээдүйд хөнгөлөлтийн картыг өөртөө үйлчлэх АТМ, гар утас болон интернетийн терминалуудаар дамжуулан хялбар, түргэн шуурхай цэнэглэх боломжтой борлуулалтын сүлжээг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Цахим картыг худалдан авах болон ашиглах дүрэм

Өнөөдрийн байдлаар “Подорожник” цахим картыг  метрополитений болон “Тээвэр Зохион Байгуулагч”-ийн кассуудаас худалдан авч байгаа бөгөөд сүүлийн цэнэглэлт ба сүүлийн төлбөр хийсэн өдрөөс тооцон “Подорожник” цахим картны хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа 3 жил байх юм. Цахим картыг худалдаж авахдаа нэг удаа зорчих мөнгөн дүнгийн урьдчилгаа төлөх (метро-25 руб.; бусад нийтийн тээвэр- 21 руб.) ба цахим картанд багтах хамгийн их мөнгөн дүн нь 15 мянган рубль ажээ. Цахим картнаас мөнгө буцаан олгогдохгүй хэдий ч картыг худалдаж авсанаас хойш 45 хоногийн дотор цэнэглэгчийн үнийг /Цэнэглэгчийн үнэ 51 рубль/ мөнгөн дүнгээр нь буцаан авч болохоор зохицуулсан байна.

“Подорожник” нэгдсэн цахим карт төслийн хэрэгжилтэнд “Петрбургийн метрополитен” нь метронд суухад дамжин өнгөрдөг нэвтрэх цэг дээр зорчигчдийн төлбөрийг хүлээн авах, өөртөө үйлчлэх терминалууд болон кассаар цахим картыг борлуулах болон цэнэглэх үйлчилгээг үзүүлж байна. “Тээврийг зохион байгуулагч” Улсын байгууллагын хувьд зорчигч тээврийг гүйцэтгэх, өөрийн кассаар хөнгөлөлтийн цахим картыг борлуулах, түүгээр хийгдэх төлбөрийн гүйцэтгэлийг хянах хэлбэрээр оролцож байгаа ажээ. Харин “Русский Стандарт Банк” ХХН-ийн хувьд үйлчлүүлэгчдэдээ олон улсын төлбөрийн картыг зайнаас мэдрэгч бүхий хөнгөлөлтийн цахим “Подорожник” карттай нэг дор байршуулан нэгдмэл картыг худалдан авахыг санал болгож байгаа бөгөөд уг картыг метрополитений кассуудаар шуурхай бүрдүүлэн өгч үйлчилж байгаа юм байна. Мөн үүрэн холбооны Баруун-хойд Мегафон НХН нь үйлчлүүлэгчийн гар утсан дахь дансаар хөнгөлөлтийн цахим “Подорожник” картыг хялбар шуурхай цэнэглэх боломжийг олгож байна. Үйлчлүүлэгч нь 8411 дугаарт “Подорожник” картны дугаарыг мессежээр илгээснээр тухайн зорчигчийн хөнгөлөлтийн карт цэнэглэгдэх боломжтой байгаа аж.

ОХУ-ын хотуудад нийтийн тээвэрт цахим картаар хийгдэх төлбөрийн системийг нэвтрүүлсэн туршлагаас харахад тухайн цахим карт эзэмшигч нь нийтийн тээврээр урт хугацаанд байнга үйлчлүүлснээр тодорхой хэмжээний хөнгөлөлт эдэлж байдаг урамшууллын уян хатан бодлого хэрэгжүүлдэг нь нийтийн тээврийг сонгон үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх хөшүүрэг болж чадсан байна. Цахим картны системийг нэвтрүүлэхдээ дэлхийн бусад орнууд өөрийн орны үүрэн холбооны операторын томоохон компаниудтай хамтран ажиллаж тэдний цахим тогтолцоог ашигладаг энэ туршлагыг хойд хөрш маань амжилттай хэрэгжүүлж байгаа ажээ. ОХУ-ын томоохон хотууд болон төлбөрийн цахим картын систем үйлчилгээний бүхий л салбарт аль хэдийнэ нэвтэрсэн баруун европын хөгжингүй орнуудад хотын нийтийн тээвэрт цахим карт ашиглахын давуу талыг хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх бас нэгэн боломж болгон ашиглаж чадсан байдаг. Харин Улаанбаатар хотын тухайд нийтийн тээврийн үйлчилгээнд төлбөр ба хяналтын цахим системийг нэвтрүүлэхдээ ойрын ирээдүйд хүлээгдэж байгаа нийтийн тээврийн төрлүүдийг (метро гэх мэт) ашиглалтанд орох үед тухайн нэвтрүүлсэн цахим систем маань улам боловсронгуй болж, өргөжин хөгжих тэр ачааллыг дааж чадах хүрэлцээтэй багтаамжтай байх ёстойг урьдчилан тооцоолсон байх шийдэл нь энэхүү төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийн тооцоонд эхнээсээ сууж өгсөн байвал  зохилтой.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ***** (183.81.171.83)
    naad system chin England Nottingham-d 15 jiliin umno baisan shuu maluudaa odoo l setgee yu irgediin bolovsrol arai deerdee yu
    2013 оны 04 сарын 19 | Хариулах
  • GUest (169.252.4.21)
    Naad zahiin asuudlaaa shiideegui bjiij l mayaglaldaad bgaarai ta nar! \
    2013 оны 04 сарын 19 | Хариулах
  • irgen? (85.218.60.11)
    ochij ochij orosiinh bhdaa yadagiin be?baryn ebropiin ornyydinhiih bolohgui bgaa umuu?oros manai 2barag ijil bdag bizdee?getel baryyn ebropiin hugjiltei ornyydad kondyktoriin shaardlaga bhgui,hereldehgui,uursduu biletee gadnaas aba dorj irdeg,harin hayanlt shalgalt bol bnga.torgyyli ni asar undur.yabjend tend ochij sydlaacheee
    2013 оны 04 сарын 18 | Хариулах
  • 222222222222 (182.160.32.50)
    Bas henii biznes ve ard tumneer biznes hiihee boliochee
    2013 оны 04 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    12 цаг 39 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    13 цаг 14 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    16 цаг 58 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    17 цаг 21 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    17 цаг 46 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    19 цаг 10 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    19 цаг 12 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    19 цаг 34 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    19 цаг 39 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    21 цаг 8 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    21 цаг 11 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    21 цаг 52 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    22 цаг 50 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    23 цаг 3 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    23 цаг 12 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    23 цаг 34 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    Өчигдөр 08 цаг 55 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК