
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Баярцогтыг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэх шатанд УИХ дахь "Шудрага ёс" эвслийн бүлэг завсарлага авлаа. УИХ-ын даргын зүгээс завсарлага өгч байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр УИХ-ын гишүүн С.Баярцогтыг огцруулах тухай асуудлыг УИХ-аар ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэх болж байна.
Тус асуудал дээр цөөнхийн бүлэг завсарлага авсан тул гурав дахь асуудал болох Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (2)