
УИХ-ын чуулган 9.00 цагаас эхэллээ. УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Цагдаагийн албаны тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай, Маршалын албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай болон дагалдах бусад 32 хуулийн төслүүд хэлэлцэх эсэхээр санал хурааж, хэлэлцэх юм.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг төсөл нэг бүрээр нь хэлэлцэхээр болж, хууль санаачлагч гишүүн Х.Тэмүүжин хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг гишүүдэд танилцуулж, дэмжсэн. Мөн энэ хуулийн төсөл дээр байнгын хорооноос гишүүн Р.Гончигдоржоор ахлуулсан ажлын хэсэг гаргахаар болов.
Т.Хулан