Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төрчид модноосоо бууж эхэллээ

2013-4-19
0
ЖИРГЭХ
Ирээдүйг гэгээтэйгээр төсөөлж, өөдрөг зүйл ярьсан улс төрчид буруутаж байгаа.
    хуулганааИрээдүйг гэгээтэйгээр төсөөлж, өөдрөг зүйл ярьсан улс төрчид буруутаж байгаа. Ард түмэндээ итгэл найдвар өгөх гэсэн зарим улс төрчдийн өөдрөг үзлийг олонхи нь хараар будаж шоу хэмээн шоолно. Тэгвэл би улс төрч биш учраас, бас хэн нэгэнд таалагдах шаардлагагүй учраас сэтгэл зүрхээ чагнан өөдрөг зүйлийн талаар хүүрнэхээр шийдлээ. Энэ бол цэвэр улс төрчдийн ёс суртахууны талаарх асуудал юм. УИХ, Үндсэн хуулийн цэц зэрэг байгууллагууд зарим нэгэн гэмт хэрэгтнүүдийн толгой хоргодох газар болоод байгаа. Гэмт үйлдлээ хаацайлж ял завшихын тулд бүрэн эрх, халдашгүй байдал нэрийн дор нуугдах үзэгдэл газар аваад байна.

Хамгийн сүүлд л гэхэд авлига, хээл хахууль авсан гэдэг нь гэрэл зургаар болон цаасан дээр хөдөлшгүй баримтаар тогтоогдсон ТӨХ-ны дарга асан Сугар Үндсэн хуулийн цэцийн гишүүний халхавчаар хуяглан хууль хяналтынхныг басамжлан тохуурхаж байна. Би уг нь С.Баярцогтод таагүй ханддаг байсан хүмүүсийн нэг. Өмч хөрөнгөнд шунаг, хуурамч төрхтэй, намынхаа аль таагүй бүлэглэлд байдаг, дээрэнгүй үзэлтэй гээд ер нь л шүүмжлэгчийн нэг байв. Гэхдээ би түүний боловсрол, мэдлэгийг үгүйсгээгүй. Гадаадын банкинд түүний нууц данс илэрч байх үеэр хамгийн их үзэн ядагчдын нэг байв. Гэвч өөрөө өөртөө ёс суртахууны хариуцлага тооцон УИХ-ын дэд даргаас сайн дураараа огцрохоор шийдсэн нь хамгийн сүүлд сонссон гэгээтэй мэдээний нэг юм.

Тэр мэдээж гадаадад данс эзэмшихдээ гэмт хэргийн чанартай зүйл хийхгүйгээ сайн мэдэх хэмжээний боловсролтой нэгэн. Тэгэхлээр уг асуудал нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг нь үнэн болж таарна. Харин ёс суртахууны хариуцлага хүлээж байгаа нь улс төрд, эрх баригчдын хувьд гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч чаддаг ёс суртахуунжсан, соёлтой хэлбэр рүү орж байгаа нь харагдаж байна. Энэ бол цэвэршилт явагдахын шинж. Яг үүний өмнөхөн дахин сонгуульд АН-аас өрсөлдсөн Ломбын Эрхэмбаяр гэгч нөхөр ялагдлаа хүлээн зөвшөөрч, өрсөлдөгчдөө сайн сайхныг хүслээ. Намынх нь нөхөд уг сонгуулийг хууль бус хэмээн заалдаж байхтай зэрэгцээд мань эр мөн л улс төрийн соёлыг харуулж чадлаа. Энэ бүхэн надад ирээдүйг гэгээнээр төсөөлөх итгэл сэтгэлийг өгч байна. Л.Эрхэмбаяр уг нь 2012 оны УИХ-ын сонгуульд ялсан. Яаж тооцсон юм ямартаа ч босго хувийг нь ямар нэгэн аргаар доошлуулсан асуудал бийг ч гадарлах хүн байдаг юм билээ. Гэвч Л.Эрхэмбаяр өөрөө тахимаа өгөөд өрсөлдөгчдөө сайн сайхныг хүсэж байгаа тохиолдолд хүндэтгэхээс өөр аргагүй. Энэ бол улс төрчид модноосоо бууж соёлжихын дохио. Үүнийг бичиглэхийн тулд түүх сөхөж үзлээ. Хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхлэнгүүт сайн дураараа УИХ-ын гишүүнээс түдгэлзэж байсан тохиолдол ч бий аж. 1992-1996 он Парламентад сууж байсан одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн саналаар УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж хууль хяналтаар шалгуулаад цагаадаж байжээ. Гэвч цагаадсан хэдий ч эргэж УИХ-даа ороогүй байх юм.

Түүний дараагаар 1996-2000 оны хооронд УИХ-д сууж байсан Д.Энхбаатар, Д.Баттулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хууль хяналтын байгууллагаас хандахад түдгэлзүүлж байжээ. Тэднийг С.Зоригийн аллагад буруутай мэтээр прокуророос оруулж ирсэн хэдий ч эцэст нь татвараас зайлсхийсэн гэсэн шалтгаанаар ял өгч байсан эмгэнэлтэй явдал ч болж байж. Үүнээс үзэхэд муу нэртэй луу данстай болоод байгаа эрх баригч нам /АН/ хуулийг хүндэтгэж үзэх талдаа МАН-ыгаа бодоход үнэхээр соёлтой аж. Өнгөрсөн хугацаанд МАХН өдгөөгийн МАН-аас гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар хууль хяналтын байгууллагаас олонтаа хандаж байсан боловч бүрэн эрхийг нь хэзээ ч түдгэлзүүлж байсангүй.

Үүнд л посткоммунистуудын гол алдаа оршиж байгаа юм. Тийм ч учраас МАН эрх барьж байсан он жилүүдэд албан тушаалтнууд хэдэн арван тэрбумаар нь хулгайлж байжээ. Өнөөдөр ч гэсэн нэг хулгайч нь Үндсэн хуулийн цэцийн малгайн дор нуугдаж хэвтэнэ. Тэр цаг эргэхийг хүлээж байгаа байх. Энэ нь дараагийн сонгуульд нам нь ялбал авлига, хээл хахууль ахиад цэцэглэнэ гэж бодсоных биз. Гэвч сайн цаг ирж байна. Муу бүхэн хангирсан одох боллоо. Яагаад гэвэл улс төрчид маань ёс суртахуунжиж, соёлжиж, гэм буруугаа хүлээж сурч байна. Энэ нь нийгэм цэвэршихийн дохио. Тун удахгүй монголын хувьд “загас толгойноосоо өтдөггүй” болох нь ээ. Өөдрөг үзлийг минь бүү зэмлээрэй. Яагаад гэвэл би улс төрч биш.

Эх сурвалж: www.ulstur.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • brest (37.212.99.78)
    Demjij bna,
    2013 оны 04 сарын 19 | Хариулах
  • зочин (202.9.47.133)
    харин ч улс төрчид модноос буух биш харин сансарт гарч дархлагдаад хүрэхэд ядуу монголд хэцүү болжээ
    2013 оны 04 сарын 19 | Хариулах
  • зочин (202.9.47.133)
    Энэ нийтлэл монголчуудийг басамжилж байна Хэн ч 2х2=4 гэж мэднэ.Баярцогт тийм л сайн соелтой Монголоо гэсэн сэтгэлтэй бол Оюутолгойн гэрээгээ монголд ашигтай үр хойч минь ядахдаа өргүй байхаар болгочоод гарах ёсзүйтэй баймаар байна. Түүнээс тэр муу албыг өгсөн өгөөгүй 2 адилдаа адил годилдоо годил Юумаа хийчихсэн хүнд сонин биш
    2013 оны 04 сарын 19 | Хариулах
  • sss (202.179.7.6)
    хэдийгээр богино нийтлэл ч чанрын хувьд сайхан нийтлэл байна. Монгол улс цэцэглэн хөгжихийн дохио. баяр хүргье
    2013 оны 04 сарын 19 | Хариулах
  • амараа (202.179.20.136)
    сайхан нийтлэл байна. олон хнү уншаасай. АН хуулийг хүндэтгэж, авилгатай зөв тэмцэл хийж байгаад үхэнээр талархаж байна. тун удахгүй авилгагүй монгол цэцэглэн хөгжих болно
    2013 оны 04 сарын 19 | Хариулах
  • ***** (108.180.202.14)
    Unen unen saihan niitlel bolson. Iim ug sonsoh saihan bna. Bi ch gsn tegej boddog
    2013 оны 04 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    12 цаг 39 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    13 цаг 13 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    16 цаг 57 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    17 цаг 20 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    17 цаг 45 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    19 цаг 9 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    19 цаг 11 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    19 цаг 33 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    19 цаг 38 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    21 цаг 7 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    21 цаг 10 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    21 цаг 51 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    22 цаг 49 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    23 цаг 2 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    23 цаг 11 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    23 цаг 33 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    Өчигдөр 08 цаг 55 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК