
Гурван сар гацаанд ороод байсан "Тавантолгой"-н нүүрсийг ирэх даваа гаригаас эхлэн экспортлож эхлэхээр болсон байна. Энэ тухай Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэллээ. “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани Хятад руу гаргах коксжих нүүрсний экспортоо өнгөрсөн нэгдүгээр сарын 11-нд зогсоосон. Нүүрсний экспортын хувьд БНХАУ-ын тал болон “Эрдэнэс Тавантолгой” хоорондоо тохиролцоо хийсэн учраас ирэх даваа гаригаас эхлэн нүүрсээ импортлохоор болж байгаа бололтой.
Сэтгэгдэл (2)