Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэлэлцэхээр шийдвэрлэв

2013-4-19
0
ЖИРГЭХ

 2c387a5cdf11859ebigУлсын Их Хурлын чуулганы өнөөдрийн  үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд улс орны эдийн засгийн өнөөгийн байдпын талаар товч мэдээлэл хийлээ. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын зарим гишүүдэд асуулт тавьж хариулт авав. Махны хангамжийг сайжруулах түүний дотор махны нөөцийг хэрхэн бүрдүүлж байгаа, боловсруулах үйлдвэр, хувийн хэвшлийнхнийг НӨАТ-аас хөнгөлөх, чөлөөлөх талаар ямар бодлого баримталж байгаа, эдийн засгийг уналалтад хүргэж буй хэт улс төржүүлэлтээс хэрхэн гарах, богино хугацаанд бүтээн байгуулалтыг сэргээх, бүс нутгийг хөрөнгө оруулалтаар хэрхэн дэмжих мөн түүнчлэн бондын мөнгөөр хэдийд, ямар төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа, нүүрсээ борлуулж нүүрсний зах зээлийг тэлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах талаар ямар арга хэмжээ авч байгаа талаарх УИХ-ын гишүүдийн асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, салбарын сайд нар тус тус хариулт өгөв.

Үүний дараа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдаж гарах зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

УИХ-ын зарим гишүүд эдгээр хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байгаа, дэмжихгүй байгаа үндэслэлээ тус тус илэрхийлэхдээ, маш түүхий хууль болсон байна. Энэ нь холбогдох салбарын санал аваагүй буюу тусгаагүй, эдийн засгийн тооцоо байхгүй, холбогдох бусад хууль тогтоомжтой нийцүүлээгүйд шүүмжлэлттэй хандаж байв.

Мөн энэ хуулийг улс төржүүлэхгүй байх нь төр хүчтэй байх, үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд нийцэх бөгөөд хуулийг хэрэгжүүлэхэд дотоод хяналт, иргэний хяналтын тогтолцоо маш чухал талаар УИХ-ын зарим гишүүд саналаа илэрхийллээ.

Ийнхүү хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд санал шүүмжлэл өрнүүлсний дараа уг хуулийн төсөл болон түүнийг дагалдаж гарах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 56,3 хувийн саналаар тэдгээрийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь УИХ-ын гишүүд Цагдаагийн албаны тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нар тус тус танилцуулав.

Хууль санаачлагч илтгэлдээ, хуулийн төслийг шинэчлэн боловсруулах болсон зорилгоо тодорхойлохдоо, ардчилсан нийгмийн гол үзэл баримтлал, үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хүндэтгэх зарчмыг цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд байнга баримталж байх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны хариуцлагатай байдлыг хангах, удирдах, хяналт тавих эрх бүхий субьектын чиг үүрэг, бүрэн эрхийг зааглан, тодорхой болгох, иргэний хяналт, иргэн болон цагдаагийн байгууллага харилцан бие биедээ тусалж, хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгох, цагдаагийн алба хаагчийн үүргээ гүйцэтгэх нөхцөл баталгааг дээшлүүлэхэд оршиж байна гэлээ.

Мөн тэрээр,хуулийн төсөлд зарчмын шинжтэй ямар шинэлэг зохицуулалт тусгасан талаар танилцуулахдаа, Цагдаагийн байгууллага нь үйл ажиллагаагаа тайлагнах асуудал тодорхой хэмжээнд хуульчлагдсан гэж үзэх бололцоотой ч тус байгууллагын ажилтнуудын дунд явуулсан бүлгийн ярилцлагын дүнгээс үзэхэд, цагдаа тусгай албаны албан тушаалтан, ажилтнууд үйл ажиллагаагаа тайлагнах гэдгийг дээд шатны болон зохих эрх бүхий албан тушаалтнуудад ажлаа танилцуулахыг ойлгож байв. Иймд төсөлд цагдаагийн байгууллага иргэн, олон нийтэд үйл ажиллагаагаа тогтмол тайлагнаж байхаар тусгажээ.

Төсөлд хууль тогтоомж сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг оролцуулах чиглэлээр ажиллах "олон нийтийн цагдаагийн ажилтан"-ы эрх зүйн үндэслэл, эрх, үүргийг тусгасныг тэрээр тэмдэглээд аймаг, нийслэлийн цагдаагийн байгууллагын төсвийн төсөл, зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх, цагдаагийн алба хаагчдын сургалт, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухаан, техник, орчин үеийн технологи, холбоо, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих зэрэг үйл ажиллагаа явуулах, зөвлөмж боловсруулах үүрэг бүхий Иргэний зөвлөлийг иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд байхаар, Цагдаагийн албаны бүтэц нь цагдаа болон иргэний хоорондын итгэлийг бататгах, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй шуурхай зохион байгуулах зэрэг зарчимд үндэслэсэн байхаар зохицуулалт хуулийн төсөлд тусгагдсан талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцууллаа.

Ийнхүү хууль санаачлагч болон Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүд хуулийн төслийн агуулга, үзэл баримтлалтай холбоотой асуулт тавьж хариулт өрнүүлэв.

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    12 цаг 31 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    13 цаг 6 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    16 цаг 50 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    17 цаг 13 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    17 цаг 38 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    19 цаг 2 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    19 цаг 4 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    19 цаг 26 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    19 цаг 31 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    21 цаг 0 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    21 цаг 3 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    21 цаг 44 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    22 цаг 42 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    22 цаг 55 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    23 цаг 4 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    23 цаг 26 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 53 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    23 цаг 53 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    23 цаг 53 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    23 цаг 58 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК