Өнөөдөр Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр, нийгмийн нэрт
зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. Тэрээр өнөөдөр 51 нас
хүрэх байв. Цаг хугацаа түүхэн хүмүүсээ төрүүлдэг. Харин С.Зориг бол
түүхийн нэг хэсэг юм.

Өнөөдөр Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр, нийгмийн нэрт
зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. Тэрээр өнөөдөр 51 нас хүрэх байв. Өнөөдөр уламжлал ёсоор МоАХын ахмадууд болон АН-ынхан хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх юм. Мөн энэ өдрийг С.Зориг агсаны
гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь болон Зориг сангийнхан
уламжлал болгон тэмдэглэж, түүний дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлдэг билээ.
Санжаасүрэнгийн Зориг нь
1962 оны 04-р сарын 20-нд төрж, 1998 оны 10-р сарын 02-нд таалал
төгссөн билээ. С.Зориг Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний
удирдагчдын нэг, нэрт улс төрч байлаа.
Д.Ундрах /24tsag.mn/