Баян-Өлгий аймагт Монгол хэлний боловсрол олгох асуудал тун тааруу байдаг тухай шүүмжлэл хүчтэй өрнөдөг. Тэр ч бүү хэл зарим сумдын монгол хэлний багш нар ч гэсэн Монгол хэлээр сайн биш гэсэн шүүмжлэл боловсролын яаманд ирдэг. Тэгвэл үүнийг нотлох баримт энэ байна. Сумын тамгын газрын дарга нь Монгол хэлнийхээ талаар ийм алдаатай бичиж байгаа үндэсний цөөнхийн боловсролд анхаарах хэрэгтэйг доорх албан тоот дахин нотолж байна. Сумын тамгын газрын дарга бол тухайн орон нутагтаа хамгийн боловсролтой нь гээд бодохоор бусад нь ямар байх нь тодорхой юм. Бид энэ хүмүүсийг шүүмжлэхээсээ илүү боловсрол олгож байгаа тогтолцоонд нь анхаарах ёстойг холбогдох газрууд анхааралдаа авах цаг боллоо.


24tsag.mn
Сэтгэгдэл (1173)