Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнах журмыг шинэчлэн баталлаа. Журамд төрийн албанд 18-аас доошгүй жил ажиллаж, сүүлийн таван жилд ажлын үр дүн, мэргэшлийн төвшингөөрөө А, В үнэлгээтэй үнэлэгдсэн, ёс зүй, сахилгын зөрчил гаргаагүй байх гэсэн болзолыг тусгажээ. Шагнуулахаар ирүүлсэн материалыг ТАЗ-ийн даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг судлан дүгнэлт гаргах аж. Энэхүү цол, тэмдгийг жилд хоёр удаа олгодог байсныг өөрчилж, тэмдэглэлт ой, зайлшгүй шаардлагатай үед, бусад үед хагас жилд нэг удаа олгож байхаар болжээ.Д.Ундрах /24tsag.mn/


















































Сэтгэгдэл (2)