Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар айчилж буй Шударга ёс, ардчиллын
төлөө тэмцэгч, Нобелийн Энхтайвны шагналт хатагтай Ан Сан Су Чи болон
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хамтарсан “МОНГОЛ БА МЬЯНМАР:
ЭРХ ЧӨЛӨӨ, АРДЧИЛАЛД ХҮРЭХ ЗАМД” олон нийтэд зориулсан лекц энэ сарын
30-нд болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар айчилж буй Шударга ёс, ардчиллын төлөө тэмцэгч, Нобелийн Энхтайвны шагналт хатагтай Ан Сан Су Чи болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хамтарсан “МОНГОЛ БА МЬЯНМАР: ЭРХ ЧӨЛӨӨ, АРДЧИЛАЛД ХҮРЭХ ЗАМД” олон нийтэд зориулсан лекц энэ сарын 30-нд болно.
Лекц мягмар гарагийн 14.00 цагт Төрийн ордны Их танхимд эхлэх аж. Та хамтарсан лекцэнд оролцохыг хүсвэл эхлэхээс цагийн өмнө урилга, иргэний үнэмлэхтэйгээ, үндэсний эсвэл албаны хувцаслаж ирэх ёстой байна.
Тус арга хэмжээнд оролцож, лекцийг сонсохыг хүссэн иргэдийг жиргээ, фэйскбүүкээр дамжуулж нээлттэйгээр бүртгэж буй тул та бүхэн маргаашнаас өмнө амжиж 9969-2919, 9111-0736 утсаар бүртгүүлэхийг зохион байгуулагчид сануулж байна.
Сэтгэгдэл (6)