Төрийн апбаны зөвлөлөөс дөрвөн агентлагийн удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахаар боллоо.

Төрийн апбаны зөвлөлөөс дөрвөн агентлагийн удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахаар боллоо. Тодруулбал, Засгийн газрын захиапгаар Архивын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн өмчийн хорооны даргын албан тушаалд, Хууль зүйн сайдын захиалгаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зарлажээ. Сонгон шалгаруулалтад өрсөлдөх хүмүүс ирэх сарын 20-ны дотор холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд Төрийн албаны зөвлөд бүртгүүлэх ажээ. Төрийн албаны зөвлөлөөс бүртгүүлсэн иргэд дунд ирэх сарын 21-22-нд сонгон шалгаруулалт явуулах юм. Ингэснээр тэнцсэн буюу хамгийн өндөр оноо авсан нэг хүнийг захиалагчид томилуулахаар нэр дэвшүүлэх ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)