Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тавантолгойг шалгасан МАН-ын дүгнэлт бүрэн эхээрээ

2013-4-25
0
ЖИРГЭХ
Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх явцад гарсан зарим асуудлыг нягтлан шалгах үүрэг бүхий УИХ дахь МАН-ын бүлгээс томилогдсон 10 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дүнгээ танилцууллаа. Ажлын хэсгийнхэн Тавантолгойн тендерт ялагчийг шалгаруулахдаа Ерөнхий сайдын дүүгийн компанид давуу эрх олгосон эсэх, Монголбанк “Чингис” бондын мөнгөөр их хэмжээний алт худалдан авсан эсэх, Төрийн албаны хуулийн хэрэгжилт, орон тоо өссөн эсэхийг тодруулах зорилготой байсан юм.
Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх явцад гарсан зарим асуудлыг нягтлан шалгах үүрэг бүхий УИХ дахь МАН-ын бүлгээс томилогдсон 10 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дүнгээ танилцууллаа. Ажлын хэсгийнхэн Тавантолгойн тендерт ялагчийг шалгаруулахдаа Ерөнхий сайдын дүүгийн компанид давуу эрх олгосон эсэх, Монголбанк “Чингис” бондын мөнгөөр их хэмжээний алт худалдан авсан эсэх, Төрийн албаны хуулийн хэрэгжилт, орон тоо өссөн эсэхийг тодруулах зорилготой байсан юм.

IMG_6003

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д шалгалт хийсэн ажлын хэсгийнхэн тус компанид үүссэн санхүүгийн хүндрэл чухам юунаас үүдэлтэйг шалгах явцдаа “Эрдэнэс Тавантолгой” компаниас зарласан тендерт Ерөнхий сайдын дүүгийнх нь охины “Говь повер” компани  ялсныг баталгаажуулсан байна. Тавантолгой орд бол долоон тэрбум тонн нүүрсний нөөцтэй, дэлхийд томоохонд тооцогдох орд юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 764350 иргэн тус бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа эзэмших эрхтэй болж, 1500 аж ахуйн нэгж 29 тэрбум төгрөгөөр энэ компанийн хувьцааг худалдаж авчээ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК бол монголчууд бидний хамтын компани юм. Тиймээс энэ компанийн үйл ажиллагаа ямархуу төвшинд явж байгаатай УИХ-ын гишүүд газар дээр нь танилцсан байна. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын танилцуулснаар эл компанийн удирдах бүрэлдэхүүнд хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжийн нэг ч төлөөлөл байхгүй бөгөөд ТУЗ-ийн дарга нь ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн, гишүүдэд яамдын төрийн нарийн бичгийн дарга, хэлтсийн дарга нар ажиллаж байна. Багануурын уурхайд нэг тонн нүүрсийг 23 мянга, Шивээ-Овоогоос 18 мянган төгрөгөөр олборлодог бол Тавантолгойд уг зардал 41 мянган төгрөгтэй тэнцэж байна.


00000

“Эрдэнэс Тавантолгой”-д нэг тонн нүүрс олборлоход найман тонн шатахууны зардал гардаг, харин Багануурын уурхайд 1.5 тонн шатахуун зарцуулдаг. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн менежмент ямар байдалтай явж байгааг харуулсан бодит жишээ болж байна. Тавантолгойгоос Хятад руу нүүрсээ экспортлохдоо замын дунд Цагаан хадан дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах шаардлагатай болдог.  Яагаад уурхайгаас шууд экспорт хийж чадахгүй, дундын хэн нэгэн зуучлагчаар дамжуулж, урагшаа гаргах нэг тонн нүүрсэн дээр 3000 төгрөгийн зардал зохиомлоор нэмснийг ажлын хэсэг судалж үзэхэд маш ноцтой баримт гарчээ.

2012 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан Цагаан хадан дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “Говь повер” компани шалгарчээ. Тавантолгой уурхайгаас олборлож буй нүүрсийг Цагаан хад дахь гаалийн баталгаат талбайдаа буулгасныхаа төлөө нэг тонн тутамд 1.5 ам.доллар, жилдээ 17 тэрбум төгрөгийн орлого олох давуу эрхийг ийнхүү тус компани өвөртөлжээ. “Говь повер” ХХК-ийг иргэн Ц.Дашдондог 2007 оны зургадугаар сарын 25-нд барилгын засал чимэглэлийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор байгуулсан бөгөөд дүрмийн сан нь нэг сая төгрөг байж. Энэ компанийг 2013 оны нэгдүгээр сарын 7-нд иргэн Г.Уянга, Д.Баярхүү нарт худалджээ. Гэтэл компанийг өөрийнхөө нэр дээр болгосон мөн өдөр тэд компанийн дүрмийн сангаа гэнэт нэмэгдүүлэн нэг тэрбум төгрөг болгон өсгөжээ. Өөрөөр хэлбэл, нэг бүрийн үнэ нь 10 мянган төгрөгийн өртөгтэй 40 мянган ширхэг хувьцааг Д.Баярхүү, 60 мянган хувьцааг Ч.Уянга эзэмших шийдвэр гаргав. Үүнээс ганцхан хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 16-нд Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчээр “Говь повер” шалгарчээ.

0000
 

Гэнэт цойлсон 17 тэрбумын тендерийн ялагч чухам хэн бэ? Баримт сөхвөл “Говь повер” ХХК-ийг үүсгэн байгуулагч нь Гэрэлхүүгийн Уянга хэмээх 1990 онд төрсөн бүсгүй байдаг аж. Оюутны ширээнээс дөнгөж амьдралд хөл тавьсан 23 настай бүсгүй нэг тэрбум төгрөгийг хаанаас босгож, компанийн хөрөнгөө нэмэгдүүлэв гэсэн асуулт хэн бүхэнд төрөх нь лавтай. Г.Уянга нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн дүү Норовын Наранцэцэгийн охин юм байна. Мөн Г.Уянга нь ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэр аж. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Г.Уянга ямар учраас энэ тендерт шалгарсныг лавлахад Ерөнхий сайд тодорхой хариулаагүй. Энэ үеэс эхлэн хэрэг бишдэж, булхай нь илэрч эхэлмэгц Гэрэлхүүгийн Уянгыг 1985 онд төрсөн Чулуунбаатарын Уянга болгон өөрчилжээ. Сүүлд гарч ирсэн Ч.Уянга нь Дорноговь аймгийн харьяат бөгөөд цахим үнэмлэхэнд бичигдсэн хаягаар нь шалгахад тоосго буулгасан эзэнгүй хашаа угтсан байна. Өөрөөр хэлбэл, УБЕГ-аас УИХ-ын гишүүдийг хуурамч мэдээллээр хангадаг болсны жишээ нь дээрх хэрэг явдлаар батлагдаж байна.

Өмнөх Засгийн газрын үед “Чалко”-той байгуулсан гэрээг сүүлийн гурван сарын турш Н.Алтанхуягийн Засгийн газар шүүмжилсээр ирсэн ч алдагдалтай гэх энэ гэрээнд ямар ч өөрчлөлт оруулж чадаагүй байна. Ингэхдээ нэгдүгээр улиралд 53, хоёрдугаар улиралд 56 ам.доллараар нүүрсээ борлуулах тохиролцоонд хүрчээ.

001

Үүнээс гадна УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэргүүтэй гишүүд Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албанаас хоморголон халагдсан хүмүүсийн тоо баримттай холбогдуулан Төрийн албаны зөвлөл дээр очиж шалгалт хийсэн юм. Зөвхөн яамны орон тоог авч үзэхэд хамтарсан Засгийн газрын үед яаманд нийтдээ 871 хүн ажиллаж байжээ. Харин одоогийн 16 яамыг 1663 орон тоотой ажиллахаар баталж өгсөн боловч 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл энэ тоо 1707 болж өссөн байна. Ялангуяа яамдын газар, хэлтсийн дарга нарын тоо огцом нэмэгджээ. Уг тоо өмнөх Засгийн газрын үед 102 байсан бол эдүгээ 183 болж, хурган дарга нарын тоо өссөн байна. Тиймээс аймаг, нийслэл, сум дүүргийг бүхэлд нь хамруулсан судалгаагаа үргэлжлүүлэн хийхээр болжээ.

Монголбанкинд ажилласан ажлын хэсгийнхэн мягмар гаригт ажлын цаг дуустал тус байгууллагад өнжиж шаардлагатай мэдээллийг авахыг хүссэн ч банкны удирдлагууд холбогдох мэдээллийг нууц гэсэн үндэслэлээр гаргаж өгөхөөс цааргалсан аж. Гэтэл Блүүмбэргээр манай улсын алтны нөөцийн хэмжээг ил тод зарласан атал үүнийг нууц хэмээн хэлсэн байна. Манай улсын алтны нөөц эрс өссөн энэ үед дэлхийн зах зээлд алтны үнэ огцом унасан. Үүнтэй уялдаатайгаар манай улс алдагдал хүлээсэн байна лээ, энэ асуудлыг ярих ёстой, дараагийн удаа ийм алдаа гаргах ёсгүй гэж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Мөн “Чингис” бондын талаар УИХ-аас тогтоол гаргахдаа эдийн засгийн үр ашиг бүхий томоохон төслүүдэд хөрөнгө оруулах үүргийг Ерөнхий сайдад өгсөн. Гэвч энэ мөнгө одоогийн байдлаар арилжааны банкинд байршиж, зориулалтын дагуу зарцуулагдахгүй байгаад МАН-ын бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “УБЕГ УИХ-ын гишүүдэд хуурамч материал бүрдүүлж өгч байгаад харамсаж байна. Бид ер нь хэнд итгэх вэ. Энэ хууль бус үйл ажиллагаанд улс төрийн өндөр албан тушаалтнууд орооцолдож, хууль бус үйлдэлдээ төрийн албан хаагчдыг татан оролцуулж байгаад харамсаж байна. Ард түмнийхээ компанийг тонон дээрэмдэж байна. Иймд бид энэ асуудлыг АТГ, Хууль зүйн сайд, Ерөнхийлөгч, ТЕГ-т тавьж шалгуулна” гэлээ.

002

003

004
005
006
007
008

009
010
011
012
013




 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • ***** (203.91.119.102)
    Shudarga yos haana bna. Bayarcogt Denzen Altanhuyag UyangA Gerelhuu nariig mordond hiij shalgaachee.Ardiin huuhdiig shorond hiigeed l shalgadag ,yalgavartai handval Mongoliin huuli budaa bolno doo
    2013 оны 04 сарын 26 | Хариулах
  • ***** (203.91.119.102)
    namiin ner hund unagasan muu durak Altanhuyagiig zailuulay.Ene iim maygaar hol yavahgui n dee
    2013 оны 04 сарын 26 | Хариулах
  • dari (126.14.70.154)
    IDEJ UUJ TSADAHGVI YUM BAIH DA. HULGAI ,HUDAL, SHUNAL NAR.
    2013 оны 04 сарын 25 | Хариулах
  • Hovd hun (202.179.20.166)
    ALTANHUYAG-iin baz GERELKHUU nootsiin mahnaas 87 terbumaas ih hemjeenii money idsen shuu, shalgah heregtei
    2013 оны 04 сарын 25 | Хариулах
  • AH gishuun (202.179.20.166)
    Altanhuyagiin holiig gozognuulah heregtei, Namiin ner hund ungaad DURAK, Ter Gerelhuu gedeg nohor chini Zasgiin 87 terbum tog-oor mah beltgeh ajillagaand oroltsson shtee, Sain shalgah
    2013 оны 04 сарын 25 | Хариулах
  • JJ (103.11.192.34)
    АРДЫН ХҮҮХЭД ЖААХАН Л ЮМ БОЛХООР АВААЧААД ШОРОНД ХИЙЧИХДЭГ БАЯРЦОГТ БАРАГ ШАГНУУЛЖ НТР ШУДАРГА ЁС ХААНА БАЙНА ВЭ?
    2013 оны 04 сарын 25 | Хариулах
  • ***** (124.158.71.221)
    ,Үхэхдээ үхэр буугаа тавина,гэдэг.Өөрсдийнх нь луйвар, хуйвалдаан, засгийн газраа өгөхдөө идэж, уууж цацаад улайчихсан данстай өгөснийг ард түмэн мэднэ.Яг бүх бульхай нь энд тэндгүй илрээд ирэхээр их шударга хүмүүс болж харагдах гэж жүжиглээд л,бүү жүжиглэцгээ. Нямдоржийн юм нь хөдлөөд л,Батболд 5-н толгойг яаалаа,Энхболд ичээч УБ хотынхныг газаргүй болгоод идчихсэн,Оюунхорол ямар замаар ахн хөлжиж эх хүний ёс суртахуунгүй байсныг гэх мэт бусад МАН-н удирдлагуудын тухай ам дамжин ярьж хэвлэлүүдээр бичиж байгааг ард түмэн хэзээ ч матахгүй. Баг өмсөж болохгй.
    2013 оны 04 сарын 25 | Хариулах
  • ***** (202.180.216.254)
    MAN-hn Manai Chalikootoi hiisen huuli bus gereeg AN-hn suuliin 3n sar helsn mortloo ogt oorchloogui bn tanaih ogtsor genee. hahaha MAN-GARuud
    2013 оны 04 сарын 25 | Хариулах
  • өы (202.70.42.26)
    ХЭ ХЭ ХЭ ОГТ ОЙЛГОСОНГҮЙ.
    2013 оны 04 сарын 25 | Хариулах
  • ***** (202.170.65.137)
    УБЕГазар бас энэ гэрээг засаж нэр өөрчлөөд нотариат хийсэн байна. БҮгд хууль бус
    2013 оны 04 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    9 цаг 7 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    10 цаг 19 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    11 цаг 37 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    12 цаг 36 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    12 цаг 55 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    14 цаг 21 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    15 цаг 7 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    15 цаг 9 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    15 цаг 13 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    15 цаг 29 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
    16 цаг 12 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    16 цаг 14 мин
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
    16 цаг 20 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    16 цаг 28 мин
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    Уржигдар 17 цаг 03 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    Уржигдар 16 цаг 56 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    Уржигдар 16 цаг 47 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    Уржигдар 15 цаг 41 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    Уржигдар 15 цаг 24 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК