
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол төрийн албаныхны талаар асуудал дэвшүүлсэн юм. Тэрээр "Төрийн албаны зөвлөлөөс төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн тоог гаргаж өгөхийг хүссэн. Гэтэл одоогийн байдлаар бид шинэ мэдээллийг авах боломжгүй байна. Зөвхөн яамд, агентлагуудын түвшинд тоо баримт гаргаж өгсөнд харамсалтай байна. Төрийн албаны зөвлөлөөс гаргаж өгсөн мэдээллээс харахад өнөөдөр байдал Ерөнхий сайдын ярьж байснаас өөр байна. Төрийн албанд ажиллаж буй хүмүүс өмнөх жилүүдийнхээс 80 хувиар өссөн байна. Энэ нь төрийн албыг улс төрөөс ангид байлгая гэж ярьсан зарчмаас ухарч байгааг харуулж байна. Төрийн албыг намчирхасан, хандивын байдлаар их бүрдүүлсэн байна. Ерөнхий сайд энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай" гэсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)