
УИХ-ын нэгдсэн чуулган Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлаар үргэлжилж байна. Хуралдааны үеэр Ч.Хүрэлбаатар үг хэллээ. Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ахлуулсан ажлын хэсэг Монголбанкинд ажиллахаар очоод мэдээлэл авч чадаагүй аж. Төв банкны ерөнхийлөгч “Мэдээлэл өгөхгүй” гэжээ. Тэгэхдээ УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Бодлого баталдаг бидэнд нууц гээд өгөөгүй тоо нь Блүүмбэрг болон Оросын вэб сайтууд дээр тодорхой байж байгаа юм. Мөн Олон улсын валютын сангаас гаргасан мэдээлэл зэрэгтэй харьцуулахаар Монголбанкны алтны нөөц 2011, 2012 оныхоос огцом өссөн. Алтны нөөцөө ихэсгэсэн үед алтны ханш унасан нь их хэмжээний алдагдал хүлээжээ гэж үзэхэд хүргэж байгаа. Нөгөө талаас “Чингис бонд”-ыг эдийн засагт үр өгөөжөө өгөх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх ёстой гэж зориулалтыг нь зааж УИХ-аас тогтоол баталсан. Харамсалтай нь, Монгол банкны ерөнхий эдийн засагчийн хэвлэлд өгсөн ярилцлагаар бол бонд арилжааны банкин дээр байршиж байна. Эдийн засгийн үр өгөөж өгөх төсөлд зарцуулах ёстой атал энэ нь эдийн засагт зээл болж гараагүй байна. Аж ахуйн нэгжүүд мөнгөгүй сууж байна. Бондын хөрөнгийгийн зориулалтынх нь чиглэлээр зарцуулаагүй нь УИХ-ын тогтоол зөрчигдөж байгаагийн нэг хэлбэр" гэлээ. Тэрээр Монгол банкны Золжаргалыг "нуух юм"-тай хууль зөрчиж ажилладаг ажлаа мэддэгүй хүн гэлээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (5)