
Сайд Л.Болд Сайд нарын бага хуралд өндөр түвшинд оролцож байгаад талархал илэрхийлж, Монгол Улс Соломоны арлууд Улстай Ази тивд энх тайван, тогтвортой байдал, ардчиллын үнэт зүйлсийг сахин хамгаалах үйлсэд үр дүнтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа цохон тэмдэглэлээ.
Монгол Улс Соломоны Арлууд Улстай 2011 оны 10 дугаар сарын 13-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улстай харилцах асуудлыг манай улсын Нью-Иорк дахь байнгын төлөөлөгчийн газар хавсран ажилладаг тухай Гадаад харилцааны сайд Л.Болд яриандаа тэмдэглээд цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүсэл сонирхолтой байгааг онцоллоо.