
Өчигдөр орой хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурал нилээд сунжирч дуусчээ. Тэд удирдах зөвлөлийнхөө хурлаар бага хурлынхаа товыг хэлэлцэж зарласан байна. МАН-ынхаа бага хурлыг 5 сарын 4-нд хийхээр болж өнөөдрөөс аймгуудад мэдээлэлээ хүргэж эхэллээ. Мөн МАН-ын удирдах зөвлөлөөр Засгийн газрыг огцруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ ч ярилцсан байна. Энэ талаар ямар дүгнэлт хийсэн нь одоохондоо тодорхойгүй байна.
Ирэх сарын 5-нд болох бага хурлаараа МАН-ынхан хэнийг Ерөнхийлөгчид дэвшүүлэхээ хэлэлцэн шийдвэрлэх юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)