Өчигдөр МАН-ынхан олон хуралтай байж. Түүний нэг нь МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны удирдах зөвлөлийн хурал юм. Удирдах зөвлөлийн гишүүд цаг үеийн асуудал ярьснаас гадна ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд холбооны тэргүүнээ сойх талаар санал нэгджээ. Тэд хүн амын 51 хувийн төлөөлөл болсон эмэгтэйчүүдээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь зөв гэж ярилцээ. Тэгээд энэ саналаа МАН-ын дарга Ө.Энхтүвшинд ч танилцуулжээ. МАН-ын дарга Ө.Энхтүвшин эмэгтэйчүүдийнхээ холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн саналыг сонсож дэмжих болно гэжээ. Гэхдээ уг асуудлыг зөвхөн намын дарга шийдвэрлэхгүй бага хурлаар эцэслэн хэлэлцдэг дүрэмтэйгээ тайлбарласан гэнэ.


24tsag.mn
Сэтгэгдэл (4)