Өнөөдөр манай улсад АОХН-ийн сайд нарын чуулга уулзалт болж байна. Гэсэн ч Засгийн газар хувиар ёсоор хуралдаж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан 10.00 цагаас зарлагджээ. Уг хуралдаанаар 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийн зэрэгцээ зургаан асуудалтай танилцах юм байна. Тухайлбал, улсын нөөцөөс үрийн буудай гаргах асуудлыг Шадар сайд Д.Тэрбишдагва оруулах бол Монгол Улсын 2014-2016 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөр батлах тухай асуудлыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар оруулах аж. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг дэлгэрэнгүйгээр хүргэе.



