Өнөөдөр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн Сайд нарын бага хурал салбар хуралдаануудаар үргэлжилж байна. Одоо иргэний нийгэм, Залуучууд, Эмэгтэйчүүд, Парламент, Бизнесийн гэсэн салбарын чуулга уулзалт болж байна.Парламентчдын чуулга уулзалт Төрийн ордны “Б” танхимд, Иргэний нийгмийн чуулга уулзалт Корпорайт зочид буудалд, Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Кемпински зочид буудалд, Залуучуудын чуулга уулзалт Хүүхдийн ордонд, Бизнесийн ардчилал чуулга уулзалт МҮХАҮТ-ын байранд тус тус болж байна. Эдгээр чуулга уулзалтууд өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх юм. Мөн өнөөдөр 15:00-18:00 цагийн хооронд АОХН-ийн Удирдах зөвлөлийн хурал Гадаад хэргийн яаманд болно.


















































