Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцлээ. Үүний дотор доорх асуудлуудыг мөн шийдвэрлэлээ.
- 2013 оны хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс 4100 тн улаан буудайн үр гаргана. Нэг тонныг нь 600 мянган төгрөгөөр худалдана.
- “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн ажлын төлөвлөгөөг баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд 150 мянган хүний ажлын байр бий болгох зорилт тавьж байна.
- Цэрэг техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжин, тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Батлан хамгаалахын сайдад олголоо.
- УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачлан боловсруулсан “Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын гишүүдийн саналыг төсөл санаачлагчдад уламжлахаар боллоо.