
Олон улсын авлигын эсрэг академи нь 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр нээлтээ хийжээ. Одоогоор тус академид 65 улс гишүүнээр элсээд байгаагаас 45 улстай нь гэрээ байгуулан хамтарч ажиллаж байгааг Мартин Кройтнер уулзалтын үеэр хэллээ.
Монгол Улсын Их Хурал тус академид олон улсын статус олгох тухай хэлэлцээрийг 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдөр соёрхон баталсан. Монгол Улс цаашид тус академийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцсоноор авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигын гэмт хэргийг илрүүлж шийдвэрлэх чиглэлээр мэргэжилтнүүдийг сургах, давтан сургалтад хамруулах, тенхикийн туслалцаа авах, мэдээлэл солилцох зэргээр үр дүнтэй хамтран ажиллах боломж нээгдэж, авлигатай тэмцэх ажлын үр дүн, өгөөж сайжрах болно гэдгийг уулзалтын үеэр талууд онцоллоо.
Эх сурвалж: Open-Parliament