
АОХН-ийнсайд нарын бага хурлын "Иргэний нийгмийн чуулга уулзалт"-ын оролцогчид Монголд иргэний нийгмийн оролцоо сул байгааг онцоллоо. Манай улсын хувьд иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилладаг ч шийдвэр гаргах хэмжээнд оролцуулдаггүй. Мөн гадаадын бусад оронд ч иргэний нийгмийн оролцоог сайжруулах хууль эрх зүйн тогтолцоог хүлээн зөвшөөрөхгүй байх саад бэрхшээлтэй тулгарч байгааг оролцогчид дурдаж байна. Одоо уг хуралдаанаар голлох илтгэлүүд тавигдаж байна. Үүний дараа сонгуулийн үеэр иргэний нийгмийн байгууллагуудын тайван жагсаал цуглаан хийх эрхийг хамгаалах сэвдээр зөвлөлдөнө. Тус салбар хуралдааны талаар иргэдийн “Алянс” төвийн тэргүүн Ж.Занаа ярихдаа “Өнөөдөр олон улс орны иргэний нийгэмлэгийн төлөөллүүд ирсэн байна. Монголд иргэний нийгмийн оролцоо хангалттай биш. Зарим газар иргэний нийгмийг ад үзэх, дарамт шахалт үзүүлэх байдал хэвээрээ байгаа. Мөн зарим газарт иргэний нийгмийн оролцоог сайжруулж, оролцоог дэмжих ёстой гэж ярьж байгаа ч яг хууль эрх зүйн хүрээнд тогтосон биет бус соёл бий болоогүй байна. Бүх улсын сайд нарын хурлаар “Иргэний нийгмийн оролцоог бодитой болгох, үр дүнтэй болгоход бүх Засгийн газрууд дэмжлэг үзүүлж, хууль эрх зүй, эдийн засгаар дэмжлэг үзүүлэх ёстой гэж ярьж байна” гэв.
Чуулганаас гарах хамгийн ач холбогдолтой зүйл нь иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд бүхий л засгийн газарт дэмжлэг үзүүлж эдийн засаг болон хууль эрх зүйн орчноор хангах гэсэн шаардлагыг гаргах юм байна.