
Харин АН, Шударга ёс эвлсийн гишүүд хоёр байнгын хороонд харьялагддаг. Энэ байдлыг МАН-ынхан шударга бус байна. Адилхан гишүүд юм бол цөөнхийнхэн ч гэсэн хоёр байнгын хороонд орох ёстой гэсэн шаардлагуудыг тавьж ирсэн. Тэдний энэхүү шаардлагыг олонх удаан хугцаанд хойшлуулж байгаад өнгөрсөн долоо хоногт МАН-аас сонгогдсон гишүүн тус бүрийг хоёр байнгын хороонд оруулжээ. Үүнийг Ардчилсан орнуудын хурлын өмнө хэрэгжүүлсэн нь өөрсдийгөө ардчилсан болгох гэсэн арга. Хэрэв МАН- ынхан бид адилхан УИХ-ын гишүүд ч нэг л байнгын хороонд харьяалагддаг.
Харин эрх баригчид хоёр байнгын хороонд харьялагддаг гээд мэдэгдэл хийвэл манай улсын парламентын ардчилалын асуудал ихээхэн буруугаар ойлгогдох байсанаас цөөнхийг хүлээн зөвшөөрсөн гэж эх сурвалж тайлбарлав. Ийнхүү МАН-ынхан ерөнхийлөгчийн дэмжлэгээр бүлэгтэй болсон бол Ардчилсан орнуудын хурлын буянаар хоёр байнгын хороонд харьяалагдах болжээ.
24цаг.мн