
Гадаад харилцааны сайд тэр үед Батлан хамгаалахын сайд байснаа дурдаад манай Зэвсэгт хүчнээс хамгийн олон албан хаагч буюу 2300 цэнхэр дуулгатан Сьерра Леоне улс дахь НҮБ-ын тусгай шүүхийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэн оролцож байсныг уулзалтын үеэр тодотгож байлаа.
Үүний хариуд Сьерра Леоне улсын Гадаад Харилцаа, Хамтын ажиллагааны сайд Ебун Жусу, Энхийг сахиулах ажиллагааны шанг татсан энэ ажиллагаанд оролцож, цэнхэр дуулгатны арга тактик, туршлага дадлага суусан монголын олон арван цэргийн албан хаагчид тулах хүч, түших багана болж ирсэнийг онцолсон юм.
Хоёр орон энэ онцгой харилцааг хадгалж, олон улсын байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж, хамтран ажиллах бүрэн боломжтой гэдэг дээр санал нэгдлээ. Сьерра Леоне Улсад ардчилал тогтоод удаагүй, тиймдээ ч Монголын ардчиллын хорин жилийн туршлагаас судлах зүйл арвин байгааг ч энэ үеэр тэмдэглэлээ.