
Айлчлалын үеэр Ерөнхий сайд, хатагтай Ч.Йинглак Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга нарт тус тус бараалхаж, Ерөнхий сайдтай хоёр талын хэлэлцээ хийх юм. Энэхүү айлчлал нь Тайландын Вант Улсын Засгийн газрын тэргүүний Монгол Улсад хийх анхны айлчлал болж байгаа юм. Хоёр тал харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцож байна.
Хатагтай Йинглак Чинават нь Тайландын сүүлийн жарны хамгийн залуу бас хамгийн анхны эмэгтэй Ерөнхий сайд билээ. Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал”-ын нээлтийн ажиллагаанд Хүндэт зочноор оролцсон юм.
Д.Идэр


Сэтгэгдэл (1)