Тайландын вант улсын ерөнхий сайд Йинглак Чинават Монголд анх удаа албан ёсны айлчлал хийж байна. Түүнийг өнөөдөр өглөө ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзсан. Хатагтай Йинглак Чинаватын айлчлал Тайландын Засгийн газрын тэргүүн манай оронд хийж буй анхны айлчлал учир хоёр орны харилцаанд шинэ үе эхлүүлэх ач холбогдолтой хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцолсон бол Азийн хэмжээнд төдийгүй дэвхийн түвшинд чухал байр суурь эзэлж байгаа Монгол Улстай цаашид худалдаа, эдийн засгийн олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарлаа хандуулахаа хатагтай Йинглак Чинават илэрхийлжээ.
Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдыг тааламжтай цагтаа эх орондоо айлчлахыг урилаа.
Д.Идэр



















































Сэтгэгдэл (1)