Эдгээр өдрүүдэд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо болж байна. Тус уулзалтыг Ерөнхийлөгчөөс эхлээд жирийн иргэд ч сайшаалтай хүлээн авч их ололт амжилт хэмээн дүгнэж байгаа юм. Бас уг зөвлөгөөнийг зохион байгуулж чадаж байгаа нь том амжилт. Ямартай ч 23 жилийн өмнө Ардчилалын зам руу орсон нь буруу зам биш байсан гэдгийг уг зөвлөгөөн харуулж байгаа байх. Бид социализмаас салж зах зээлийн нийгэм, ардчилалыг сонгосон нь ирээдүгээ зөв сонгожээ гэдгийг өнөөдрийн том хуралдаан мөн харуулж байгаа юм.Иргэд ч ардчилсан нийгэмд өөрийн гэсэн эрх чөлөө, өмч хөрөнгөтэй байж эрх нь жинхэнэ утгаараа баталгааждаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр дэлхийн 100 гаруй орны 1000 гауй төлөөлөгчийн чуулж буй хуралд манай улсын хамгийн ойрын хоёр хөрш ирээгүй нь анхаарал татлаа. Хамгийн ойрын удаан түншилсэн Орос, Хятад улсаас төлөөлөл ирээгүй нь зарим хүмүүсийн сонирхлыг татаж байгаа аж. Нөгөө талаас манайхан тэднийг урьсан уу гэдэг асуулт гарч ирж байна. Уг нь хоёр хөрш маань хоёул л ардчилалын төлөө гэж ярьцгаадаг. Үүнийг нь ч бид өдөр тутам хэвлэл мэдээллийн хэрэгслээр олж хардаг. Гэтэл яагаад Орос, Хятадаас тус хуралд хүн ирсэнгүй вэ гэдэг нь бас л сонин юм.




















































Сэтгэгдэл (4)