
Өнөөдөр эхэлсэн АОХН-ийн сайд нарын долдугаар бага хурлын үндсэн хурал түр завсарлага авлаа. Үндсэн хуралдаанд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тайландын ерөнхий сайд Инклар Чинават, Бирмийн ардчилсан хөдөлгөөний удирдагч Ан Сан Су Чи нар оролцсоноороо онцлогтой болж байна. Үндсэн хурал түр завсарлах хооронд салбар сэдвээр чуулах хуралдаанууд эхэлнэ. Харин үндсэн хуралдаан 14:40 цагаас үргэлжилж, дараагийн орон Эль Сальвадорт тугаа шилжүүлэх, ардчилалын үйл хэрэгт гавьяа байгуулсан зүтгэлтнүүдэд шагнал гардуулах ёслол болж, сайд нарын долдугаар бага хурал албан ёсоор өндөрлөх юм.