
Ардчилалын олон улсын хурлаас үүдэн өчигдөр болох ёстой байсан намын бүлгүүд одоо хуралдаж эхлэх гэж байна. АН-ын бүлгийнхэн өнөөдрийн хуралдаанаараа УИХ-ын дэд даргад нэр дэвшигчээ тодруулна. Уг албан тушаалд Р.Амаржаргал, Р.Бурмаа, М.Батчимэг, Г.Батхүү гэсэн олон хүний нэр яригдаж байгаа. Өнөөдөр энэхүү таамаг ил болж УИХ-ын дэд даргад нэр дэвшигч тодорно. Намын бүлэгээс нэр дэвшсэн хүнийг байнгын хороо, чуулганаар энэ долоо хоногтоо багтаад хэлэлцэнэ. Харин бусад бүлгүүд цаг үеийн асуудлаа хэлэлцэхээр байна.