
Өнөөдөр УИХ дахь намуудын бүлэг хуралдаж байгаа билээ. Тэгвэл дөнгөж сая Ардчилсан намын бүлэг түр завсарлалаа. Өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулсан ажлаа дүгнэн ярилцсан байна. Дэлхийн 104 орны 1200 гаруй төлөөлөгч оролцсон тус хурлыг амжилттай зохион байгуулсан гэж дүгнэж, энэ ажлыг хариуцаж ажилласан Гадаад харилцааны сайд Л.Болдод баяр хүргэсэн байна.
АН-ын бүлгийн хурал түр завсарлаад 13.00 цагт үргэлжлэх бөгөөд энэ үеэр УИХ-ын дэд даргад нэр дэвшигчийг тодруулах юм байна.
Сэтгэгдэл (1)