
Ардчилалын олон улсын хурлаас үүдэн өчигдөр болох ёстой байсан намын
бүлгүүд өнөөдөр хуралдлаа. АН-ын бүлгийнхэн өнөөдрийн
хуралдаанаараа УИХ-ын дэд даргад нэр дэвшигчээ тодрууллаа. Тэд уг албан
тушаалд Р.Гончигдоржийг томилохоор санал хурааж олонхи
нь дэмжсэн байна. Ингэснээр АН-ын бүлгээс Р.Гончигдоржийг УИХ-ын дэд
даргад томилох саналыг маргаашийн Төрийн байгуулалтын байнгын хорооны
хуралдаанаар хэлэлцүүлэх юм. Үүнээс гарсан шийдвэрийг чуулганы нэгдсэн
хуралдаанаар оруулж, хэлэлцэн шийдвэрлэнэ. Юутай ч АН-ын бүлгийн
гишүүдийг төлөөлж суух УИХ-ын дэд дарга энэ долоо хоногт тодрох юм.
Сэтгэгдэл (5)