Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч, Нобелийн энх тайвны шагналт хатагтай Ан Сан Су Чи энэ өдрүүдэд манай улсад айлчилж байгаа билээ. Тэрбээр өчигдөр Гандантэгчинлэн хийдэд зочилж тэргүүн хамба Д.Чойжамцтай уулзаж, хүндэтгэл үзүүлсэн юм. Ан Сан Су Чи уулзалтын үеэр "2.8 сая хүн амтай Монгол Улс, 48.3 сая хүн амтай Мьянмар улсын нийт хүн амын дийлэнх нь буддын шашинтай. Тиймдээ ч шашин хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр улсын хувьд боломжтой талбар юм. Мьянмарын буддын шашинтнууд болон исламын шашинтуудын хооронд мөргөлдөөн гарсаар байна. Буддын шашинтнууд исламын шашинтнуудыг зодох, байшин сууцыг нь галдан шатаах явдал гарсаар байгаа юм. Шашин хоорондын мөргөлдөөн нь Мьянмарын өнөөгийн ардчиллын өмнө тулгарсан гол бэрхшээл гэдгийг олон улсын шинжээчид онцолдог" хэмээсэн юм.


24tsag.mn