Ардчилсан орнуудын олон улсын хурлын үеийн нэгэн сюрприз нь МАХН-ын
жагсаал байсан. Тэдний жагсаалыг хориогүй. Энэ жагсаалд санаа зовсон
Ц.Элбэгдорж “Монгол гадныхнаас сүүдрээ нуудаггүй орон” гэж тайлбар
хийсэн юм.

Ардчилсан орнуудын олон улсын хурлын үеийн нэгэн сюрприз нь МАХН-ын жагсаал байсан. Тэдний жагсаалыг хориогүй. Энэ жагсаалд санаа зовсон Ц.Элбэгдорж “Монгол гадныхнаас сүүдрээ нуудаггүй орон” гэж тайлбар хийсэн юм.
Даргыгаа өмөөрсөн уриа лоозон барьсан жагсаалаараа бахархсан МАХН-ынхан сонирхолтой тайлбар хийж байна. Тэдний тайлбараар бол МАХН-ынхныг уг хуралд бусад намуудын хэмжээнд оролцуулаагүй болохоор эсэргүүцлээ илэрхийлсэн аж. Мөн хотын төвөө цэвэрлэчихээд бүх юм сайхан гээд байхаар ардчилалын үнэн төрхийг харуулах гэсэн өөр зорилготой байсан гэнэ.
Б.Билэгт
Сэтгэгдэл (5)