
УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан С.Баярцогтыг ёс зүйн алдаа гаргасан учраас өмнөх долоо хоногийн чуулганаар албан тушаалаас нь огцруулсан билээ. Харин УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцээд УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг дэд даргад нэр дэвшүүлж, Төрийн байгуулалтын байнгын хороо түүнийг дэмжээд байгаа юм. Өнөөдөр Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргад сонгох тухай асуудлыг чуулганаар авч хэлэлцэнэ.
Мөн УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн санаачилсан Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мөн хэлэлцэнэ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа өөрөө танилцуулах юм байна.
Чуулганаар хэлэлцэх асуудлын гуравдугаарт “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл байгаа юм.
Сэтгэгдэл (1)