Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Онлайн Парламентын төлөөлөгчид санал солилцлоо

2013-5-02
0
ЖИРГЭХ
    Цахим хэрэглэгчдийн дуу хоолой санал санаачлагыг төрд хүргэх зорилгоор WWW.ZINDAA.MN болон “ONLINE PR AGENCY”-аас Онлайн Парламентын төлөөлөгчдийг сонгох санал хураалтыг өнгөрсөн хугацаанд явуулсан билээ. Санал хураалтад нийт 599 хүн нэр дэвшиж 103093 хүн санал өгсөнөөс 33 хүн Онлайн Парламентын төлөөлөгчөөр сонгогдсон байна.
Online-Government11    Цахим хэрэглэгчдийн дуу хоолой санал санаачлагыг төрд хүргэх зорилгоор WWW.ZINDAA.MN болон “ONLINE PR AGENCY”-аас Онлайн Парламентын төлөөлөгчдийг сонгох санал хураалтыг өнгөрсөн хугацаанд явуулсан билээ. Санал хураалтад нийт 599 хүн нэр дэвшиж 103093 хүн санал өгсөнөөс 33 хүн Онлайн Парламентын төлөөлөгчөөр сонгогдсон байна.

 Тухайлбал Олимпийн аварга Н.Түвшинбаяр Булган аймгийн Онлайн төлөөлөгчөөр сонгогдоод байгаа бол “Номин талст” хамтлагийн дуучин Д.Хаянхярваа, BTV телевизийн захирал Г.Баянжаргал, Иргэдийн Шударга Шүүх ТББ-ийн тэргүүн Х.Бат-Ялалт зэрэг олны танил хүмүүс нутаг нутгийнхаа онлайн төлөөлөгчөөр тус тус сонгогджээ. Мөн гадаадад суугаа Монголчууд маань өөр өөрсдийнхөө Онлайн төлөөлөгчөө сонгожээ.

 Тэгвэл өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хорооны дугуй зааланд онлайн парламентын анхны хуралдаан эхэлсэн юм. Хурлыг нээж WWW.ZINDAA.MN сайтын Ерөнхий захирал Ц.Чулуунзагд үг хэлсэн юм. Онлайн төлөөлөгчдийн хуралд УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон тус төслийн зохицуулагч Б.Оюунгэрэл нар уригдан ирж сонгогдсон гишүүдэд хандан өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Ийнхүү Онлайн парламентын гишүүдийн анхны хуралдаан эхэллээ. Иргэдийн зүгээс Онлайн парламентад хандаж дараах саналуудыг голчлон ирүүлжээ.

 МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулинд зарим өөрчлөлт оруулах тухай , Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдийн эрх, нийгмийн хамгааллын асуудал, Хэвлэлийн эрх чөлөөний асуудал, МУ-ын цахилгаан эрчим хүчний нэгдсэн бодлого, Хүн амын хүнсний аюулгүй байдал, Ултөрийн намуудын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол зэрэг 18 асуудлыг тэднээр хэлэлцүүлэхээр ирүүлсэн байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Онлайн парламентын ач буянаар нийгмийн төлөө зүтгэх сэтгэлтэй бас гарц, арга замыг нь мэдэж байгаа мэдлэгтэй боловсролтой олон сайхан залуучуудад боломж бий болж хүмүүст танигддаг

 - Тэгэхгүй хуц, ухна тавьсан юм шиг хэдэн нөхдүүд ээлжлээд гардаг зүйл байж болохгүй. Монголд өндөр мэдлэг, чадвартай олон залуучууд байгаа. Хоёрдугаарт өнөөдөр төр засагт байгаа сайд дарга нар Монгол орноо хөгжүүлье гэдэг сайхан сэтгэл гаргаад олон шийдвэрүүдийг гаргаж байхад Онлайн парламентаас өөр олон шийдлүүдийг гаргадаг гарцын улстөр юм. Ийм шийдлүүдийг өнөөдрийн засаг төртэй зэрэгцүүлснээр Монголчууд хожно. Яагаад бид өнөөдөр нэг газраа эргэлдээд гацаад байгаа юм бэ. Энэ болгонд олон сайхан залуучуудаа адилхан шийдвэр гаргах түвшинд оролцуулж байгаа байдлаар оюуны уралдаан зохион байгуулъя гэдэг нь онлайн парламентын үндсэн санаа юм.

DSC_0027_zps04988e20-Европын холбооны онлайн төлөөлөгч Г.Билгүүн: Хилийн чанад дахь иргэд рүүгээ чиглэсэн бодлого бариасай

-Юуны өмнө онлайн парламентын гишүүн болсонд баяр хүргэе? Хэзээ эх орондоо ирэв?

 -Баярлалаа. Хилийн чанадад нийтдээ 107 мянган Монголчууд байдаг гэсэн тоо баримт байдаг. Миний бодлоор хараар ажиллаж байгаа Монголчуудаа оролцуулбал нийтдээ 200-аад мянган Монголчууд байгаа гэж ойлгодог. Түүнээс 32 мянга нь европ тивд байдаг гэсэн судалгаа бий. Онлайн парламентын сонгуульд 6000 гаруй хүмүүс идэвхитэй санал өгсөн байдаг. Тэндээс нь би одоогийн байдлаар хамгийн өндөр санал аваад гарч ирсэн. Би 2000-2009 оны хооронд ХБНГ улсын Берлин хотод арван жилээ төгсөөд дараагаар нь тэнд их сургуулиа медиа чиглэлээр төгссөн. Тэндээ ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирсэн.

 -Цаашид хэрхэн ажиллах вэ?

 -Миний хувьд эхний ээлжинд нэг асуудал дээр байр сууриа илэрхийлж ажиллана. Маш олон залуучууд гадаадад ажиллаж амьдарч байгаа. Тэдэнд хандсан нийгэм, улстөрийн бодлого гэж байдаггүйгээс тэд нар маань сургуулиа төгсчихөөд ирэх боломжгүй болдог. Ихэвчлэн тэндээ үлддэг. Бусад улс орнуудад бол хилийн чанад дахь иргэддээ чиглүүлсэн нийгэм, улстөрийн бодлого гэж байдаг. Энэ бодлогыг өнөөгийн Засгийн газар хэрэгжүүлэх боломжтой. Тиймээс энэхүү байр сууриа онлайн парламентын тэргүүлэх чиглэлийн үүрэг болгоно гэж бодож байгаа.

DSC_0037_zps27174e9f-БЗД-ийн онлайн төлөөлөгч А.Хаянхярваа: Ард түмнээ төртэй холбох гүүр нь болно

-Юуны өмнө надад саналаа өгсөн нийт онлайн хэрэглэгчиддээ баярлалаа. Нэгэнт БЗД-ийнхээ иргэдтэйгээ хамтарч ажиллана гэж амласан учраас та нарынхаа гүүр нь болно гэж хэлснийхээ дагуу сонголтыг хүлээн авч та нарынхаа төлөө ажиллана.

 -БЗД-ийн хувьд онлайн парламентад хэлэлцүүлэх асуудлууд олон бий юу?

 -Манай Баянзүрх дүүрэг нийслэлийн хамгийн том дүүрэг. Төвлөрөл ихтэй, хамгийн том гэр хороололтой. Гэр хороолол байна гэдэг нь тэнд маш том асуудал байна гэсэн үг. Тог цахилгааны асуудал, гэр хорооллыг барилгажуулах гээд яригдаад явж байгаа асуудлууд дээр санаа тавьж, гэр хороололд хийгдэх ажлуудын хурдыг нь нэмэгдүүлэх, иргэдийн дуу хоолойг онлайнаар дамжуулж тухайн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, төлөөлөгч нарт хүргүүлэх ажлуудыг хийнэ.

 -Таны хувьд өмнө нь МАН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байсан. Онлайн парламентад намын оролцоо байхгүй биз дээ?

 -Анхнаасаа намын байр суурьнаас сонгогдоогүй. Тийм учраас залуучууд, ард түмнийхээ төлөөлөл болон ажиллах зорилт тавьж байгаа. Ер нь бол онлайн парламент аль ч улс оронд байх ёстой. Нэг ёсондоо сүүдрийн Засгийн газрын үүрэг гүйцэтгэх ард иргэдийн төртэй холбох гүүр нь болно.

DSC_0038_zps1a8f96c6     -Налайх дүүргийн онлайн төлөөлөгч Х.Бат-Ялалт: Засаглалыг цахим хэлбэрт оруулах нь үр дүнтэй

-Онлайн парламентын төлөөлөгчөөр сонгогдлоо. Цаашдын ажлын төлөвлөгөө гарч байх шиг байна. Таны хувьд ямар асуудлуудыг голчлон анхаарч ажиллах вэ?

-Ард иргэдээс оруулж ирсэн саналууд дээр үндэслээд цаашид хийх ажлуудаа тодорхойлно. Миний хувьд УИХ-тай их хамааралтай ажиллана гэж бодож байна. УИХ дээр хэлэлцэгдэж байгаа төслүүд дээр мэргэжлийн зүгээс ард иргэдийн зүгээс үгийг нь дамжуулах, хууль санаачлах эрх бүхий хүмүүст ард нийтийн саналыг өргөн хэлбэрээр тусгуулах шаардлага хүргэхэд өндөр ач холбогдол өгч ажиллана. Онлайн парламент маань цаашдаа улстөржихгүй, шийдвэрлэвэл зохих асуудлуудыг шийдвэрлэх гарц гаргалгаануудыг шийддэг шат дамжлаг нь байгаасай гэж хүсч байгаа. Ер нь засаглалыг цахим хэлбэрт оруулах нь үр дүнтэй. Цаг цаас гарздахгүй.

-Иргэдээс ирүүлсэн санал дотор олон шинэлэг хэрэгжих боломжтой асуудлууд орсон байна. Таны зүгээс ямар санал оруулах вэ?

 -Өнөөдөр хамгийн түрүүнд оруулахаар нэг санал бэлдээд ирсэн байна. Монгол улсад байдаг мөртлөө ог хэрэглэж үзээгүй хуулиуд маш олон байдаг байхгүй юу.

-Жишээ нь ямар ямар хуулиуд?

 -Ард нийтийн санал асуулгын тухай хууль гээд 1995 онд батлагдсан хуулийг нэг удаа хэрэглэж үзэх тухай санал оруулах гэж байна. Энэ тухай онлайн парламент дээрээ хэлэлцээд цаашид өргөн барих ажлуудыг явуулна. Тэгэхгүй бол өнөөдөр нийгэмд цацагдаад байгаа мэдээллүүд хэр үнэн бодитой эсэх нь тодорхойгүй байна гэх зэрэг хангалттай үндэслэлүүд байна. Иймэрхүү байдлаар санал санаачлага гаргаад үзье гэсэн байр суурьтай байгаа.




 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (65.28.43.7)
    Za yaahav, yaahav , bas l neg TBB yum aa daa?!
    2013 оны 05 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    12 цаг 10 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    12 цаг 44 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    16 цаг 28 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    16 цаг 51 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    17 цаг 16 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    18 цаг 40 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    18 цаг 42 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    19 цаг 4 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    19 цаг 9 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    20 цаг 38 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    20 цаг 41 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    21 цаг 22 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    22 цаг 20 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    22 цаг 33 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    22 цаг 42 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    23 цаг 4 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 31 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    23 цаг 31 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    23 цаг 31 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    23 цаг 36 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК