МАН-ын бүлэг Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргаар томилохыг хэлэлцсэн нэгдсэн хуралдаанаас завсарлага авчээ.

МАН-ын бүлэг Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргаар томилохыг хэлэлцсэн нэгдсэн хуралдаанаас завсарлага авчээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт болсон дахин сонгуулийн дүн гарч, Сонгуулийн ерөнхий хорооноос ялалт байгуулсан Д.Сумъябазарын нэрийг УИХ болон Ерөнхийлөгчид айлтгасан. Тиймээс Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүний тангараг өргөх асуудлыг Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргаар томилох асуудалтай цуг хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Р.Гончигдорж гишүүнийг УИХ-ын дэд даргаар томилохыг дэмжихгүй байгаа юм биш. Дэмжиж байгаа. Гол нь ард түмний сонголтыг баталгаажуулахын тулд цөөнхийн бүлэг завсарлага авахаас аргагүй байна” гэж мэдэгдэснээр бүлэг нь завсарлага авлаа. Гэхдээ “УИХ дахь олонхи болон цөөнхийн бүлэг дээрх асуудлууд дээр зөвшилцөж чадвал түүнээс өмнө энэ асуудал шийдэгдэх бас боломжтой” гэж Н.Энхболд онцолжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)