
Ардчилсан нам сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт хийдэг “Сэтгүүлчидтэй уулзах цаг 4:11” уулзалтаа өнөөдөр хийв. Өнөөдрийн уулзалтад АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Уулзалтаар АН-ын тавдугаар их хурлын талаар голчлон ярилцлаа. Тус хурал нь энэ сарын 8-нд болно. Энэ удаагийн Ардчилсан намын V их хурал хамгийн олон гишүүд, төлөөлөөлөгчид цахим хэлбэрээр оролцох юм байна. Их хурлын өмнө Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороог тавдугаар сарын 7-нд хуралдуулахаар болжээ.
Тус хуралаар 21 аймгийн Ардчилсан намын хуралдаанууд зэрэг эхэлж, онлайнаар холбогдох аж. Мөн нийслэл хотод 7000 гаруй гишүүд цуглаж, их хуралд оролцох юм байна.
Дашрамд дуулгахад Ардчилсан намын V их хурлаар 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодрох юм.