УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан тун ярвигтай үргэлжилж байна. Дөнгөж сая Р.Бурмаа нарын санаачилсан Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл олонхийн дэмжлэг авч чадалгүй уналаа. Намуудын хүрээнд багагүй маргаан дагуулсан хуулийн төсөл ийнхүү хууль санаачлагчдаа буцаж байна.Үдээс өмнө Р.Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргаар томилох, Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх зэрэг асуудлаар АН, МАН-ын саналын зөрүүнээс болж гацсан билээ. Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх гэж байна.




















































Сэтгэгдэл (5)