Өнөөдөр МАН-ын Удирдах Зөвлөл хуралдана. Уг хурлаар ирэх зургаа дугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд намын бодлогоор хэнийг нэр дэвшүүлэх вэ гэсэн чухал асуудлыг шийдэх юм. Одоогийн байдлаар МАН-аас Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин, Д.Оюунхорол, Н.Энхболд гэсэн дөрвөн хүний нэр яригдаж байгаа бөгөөд эдгээр гишүүдээс нэгийг нь намын бодлогоор Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжих юм. Зарим эх сурвалж хоёр хүний нэрийг Бага хуралд оруулж, санал хураалгаж магадгүй гэж мэдээлж байна. Хурлаас гарсан шийдвэрийг маргааш болох Бага хурлаараа оруулж хэлэлцүүлэх юм байна.Тиймээс өнөөдөр болох МАН-ын УЗ-ын хурлыг намын гишүүд нь төдийгүй, ард түмэн анхааралтай ажиглаж байна.




















































Сэтгэгдэл (1)